СҮХ ЖАНЖНЫ НЭРИЙГ БАРЬСАН ЛУЙВАРЧИН Г.СҮХГЭРЭЛ КРЕМЛИЙН ЗААВРААР УУТ УУТ МӨНГӨӨР УЛСАА ХОРЛОЖ БАЙСАН НОЦТОЙ БАРИМТ



Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт, туурга тусгаар орон. Гэтэл сүүлийн жилүүдэд манай улсын тусгаар тогтнол, дотоод эв нэгдэлд  халдсан,  ард иргэдийг гадаадын санхүүжилтээр турхирсан хэсэг бүлэг этгээдийг эхнээс нь Тагнуулын ерөнхий газраас баривчилж, зарим нь ялаа авч шоронд хоригдож буй. Хамгийн хачирхалтай нь энэхүү эх орныхоо эсрэг урван тэрсэлсэн гэмт хэрэгт  өөрсдийгөө  Монголын төрийн зүтгэлтэн хүний  удам угсаа хэмээн сурталчилдаг Д.Сүхгэрэл гэгч авгай илүүтэй оролцож байгаа юм.   ОХУ-аас санхүүждэг “Хил хязгааргүй гол мөрөн” хэмээх сүржин нэртэй төрийн бус байгууллага манай улсын дотоод хэрэгт оролцоод зогсохгүй тагнуулын үйл ажиллагаа явуулж байсан нь илрээд байна. Тус ТББ-ын олон улсын зохицуулагч гэх Евгений Симонов нь 2014 онд  манай улсад тагнуулын үйл ажиллагаа явуулсан  үндэслэлээр  10 жилийн хугацаанд Монгол Улсад нэвтрэхийг хориглосон билээ.  Түүгээр ч барахгүй манай улсын ТЕГ-ын мэдээлэлд үндэслэн, ОХУ өөрсдөө Е.Симоновыг  гадаадын агент хэмээн зарласан. Е.Симонов өөрөө  орос үндэстэн ч өдгөө БНХАУ-ын Манжуурт амьдардаг, бас л эх орноосоо зуйгуул амьдардаг бүтэлгүй этгээд аж. Ийнхүү улсдаа ч ад үзэгдэх болсон адгийн шаартай нөхцөж, Монголынхоо сэргээгдэх эрчим хүчний салбарыг  сэхэл авахгүй болтол нь эсэргүүцэж яваа хүн бол “Хил хязгааргүй гол мөрөн” ТББ-ын Монгол дахь зохицуулагч гэх Д.Сүхгэрэл. Тэрээр  олон жил  энэ төрийн бус байгууллагынхаа нэрийг ашиглан Монголын эрчим хүчний төслүүдийг амжилттайгаар саатуулсан билээ.  Д.Сүхбаатар жанжны үр сад хэмээн өөрийгөө өргөмжилж явдаг энэхүү эмэгтэй болбоос түүний ямар ч ураг удмын хэлхээсгүй нэгэн. Ийнхүү олон жил монголчуудын тархийг угааж, Сүх жанжны нэрээр хоолоо идэж явсан тэд  өнөөдөр Монгол Улсын эсрэг удаа дараа дайсагнасан үйл ажиллагаа явуулж байгаа юм. 

Хамгийн сүүлийн жишээ гэхэд, Орос улстай огт хамааралгүй зөвхөн манай  дотоодын нутаг дэвсгэр дээр урсч буц Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих ажлыг удаа дараа гацааж иржээ.  Мөн Эгийн голын УЦС, Улз голын усан сан үүсгэх  ажлыг нурааж, олон жил хойшлуулахад хүрээд байгаа билээ.  Тухайн аймаг, сумдын иргэд дээр очиж, буруу мэдээлэл өгч  тэднийг өөртөө элсүүлж,  нутаг орноо хамгаалж буй дүрээр хэдхэн хүмүүсийг төр засгийн эсрэг босгож, өөрсдийнхөө эрх ашигт ашигладаг муу аргатай.  Засгийн газар болон холбогдох байгууллагуудаас тухайн бүсэд амьдрах  нутгийн иргэдтэй ойлголцолд хүрч, ажлаа эхлэх гэхээр Дэлхийн байгаль хамгаалах  холбоо болон бас бус байгууллагууд руу захиадал бичиг илгээж, шийдвэрээ гаргатал нь түдгэлзүүлчихдэг.  Хэдэн жилийн өмнө Эгийн голын УЦС-ыг барих асуудлаар “Хил хязгааргүй гол мөрөн” ТББ-аас ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд гомдол гаргаж, зогсоож байжээ.  Монголын нутаг дэвсгэр дээр УЦС барих нь  ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн, Өвөр Байгалын хязгаарын нутагт орших "Даурийн үзэсгэлэнт газрууд"-ад аюул учруулж байна гэж эвслийн Орос дахь зохицуулагч Александр Колотов матаас бичиж байжээ.  Энэ матаасын “ачаар” өнөө хэр манай улсын УЦС-уудын ажил урагшлахгүй байна. Үнэхээр УЦС бариад байгаль орчинд ноцтой аюул учруулаад байгаа бол оросууд өөрсдөө Байгаль далайгаа тойроод 20 гаруй  УЦС барьсан байгааг юу гэж тайлбарлах ёстой вэ. Ингэлээ гээд Байгаль далайн ус татраад, байгаль орчинд нь ноцтой хор нөлөө  үзүүлсэн нь хаана байгаа юм бэ?  Ингээд Германы сэтгүүлчдийн бичсэн нийтлэлийг товчлон хүргэе. 

Тус мэдээлэлд, “Өнгөрсөн хоёрдугаар сард Украинд Оросын тусгай цэргийн ажиллагаа нэрийдлээр эзлэн түрэмгийлэл явуулж эхэлснээс хойш Орос улс эрчим хүчний их гүрний статусаа  ашиглан хөрш болон бусад улс орнуудыг өөрийн нөлөөн доор байлгах санаа нь ганхаж эхлэсэн. Монгол Улсын Засгийн газар нүүрс хүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах бодлого баримталж, эх орондоо цэвэр цахилгаан эрчим хүчний эх үүсвэр бий болгохын тулд Шүрэн, Эрдэнэбүрэн зэрэг усан цахилгаан станцын төслүүдийг хэрэгжүүлэхээр чармайж байна. Харамсалтай нь Монгол үндэстний ийм бодлого нь Оросын Монголд нийлүүлдэг цахилгаан эрчим хүчний нөлөөг үгүйсгэж байгаа учраас Орост бараг ашиглагддаггүй Монголын байгаль, байгаль орчныг хамгаалах сэдвүүд Оросын засгийн газрын хувьд “чухал” сэдэв болоод байна. Оросын байгаль орчны тэмцэгч гэх Евгений Алексеевич Симоновыг 2021 онд Орос улс нь Оросын эсрэг ажиллагаа хийдэг  “Гадаадын Тагнуул” (“Иностранный агент”) хэмээн зарласан. Гэхдээ эх орныхоо асуудалд анхаарлаа хандуулдаг Оросын бусад тэмцэгчээс ялгаатай нь тэр гол төлөв Монголын байгаль орчны асуудалд оролцдог. Тэрээр “Хил хязгааргүй гол мөрөн” ТББ-ынхаа үйл ажиллагаагаар дээр дурдсан Монголын дотооддоо цахилгаан эрчим хүч бий болгох төслүүдийг амжилттай зогсоож чадсан. Энэхүү хорлон сүйтгэх ажиллагаа нь Монголын эрх баригчдын анхаарлыг татаж 2014 онд түүнийг Монгол Улсад нэвтрэхийг 10 жилээр хориглосон юм. Мэдээллийн дагуу Симонов байгаль орчны тэмцэгчийн нэрээ  ашиглан нутгийн тэмцэгчидтэй танилцаж, тэднийг "хорлон сүйтгэх" үйл ажиллагаандаа ашиглахдаа маш чадварлаг гэгддэг. Тэрбээр тархи угаах ур чадварынхаа ачаар өөрийн олон Монгол үнэнч дагалдагчдыг цуглуулж, өнөөг хүртэл тэд нар нь түүний хорлон сүйтгэх ажлыг үргэлжлүүлж байна. 

Симоновтой захидал бичиж, мэдээлэл өгдөг Монголын хүний эрхийн төлөө тэмцэгч Чулуундоржийн Мөнхбаяр, 2022 оны эхээр Мөнхбаяр гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан хэргээр баривчлагджээ. Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан хэргээр ял авсан Ч.Мөнхбаяр нар “Багануурын цахилгаан станц”-ын төслийг эсэргүүцэж жагсаал хийж байжээ.. Байгаль орчин, хүний эрхийн төлөө тэмцэгчдийг ашигласнаар Орос хөрш болон жижиг үндэстнүүдээ Оросын эрчим хүчний хараат байдалд оруулж, нөлөөгөө хадгалж чадаж байна” гэжээ.

Ийм эх орныхоо төлөө сэтгэлгүй, илтэд дайсагнасан үйл ажиллагаа явуулсан  Д.Сүхгэрэл гээчийг өдгөө хууль хяналтын байгууллага нь шалгаж,  тогтоох цаг болсон санагдана.  Сүх жанжны нэрийг барьсан сүйтгэгч нөхөд Монголд амьдрах нэр нүүр бий гэж үү? 


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=