ГАДААДААС ИРЖ БУЙ ИРГЭДИЙГ ГУРАВ ХОНОГ ЗОЧИД БУУДАЛД ТУСГААРЛАНА



УОК-ын шуурхай штабын нарийн бичгийн дарга Ц.Баярхүү өнөөдөр коронавирусийн цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Харьцангуй намжиж байсан халдвар өчигдрөөс эхлэн нэмэгдэх хандлагатай болж эхэлсэн бөгөөд ялангуяа гадаадад зорчоод ирсэн иргэдээс олонтаа илрэх болжээ. Иймд УОК-оос зарим нөхцөл байдлыг өөрчилж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр "Гадаадаас ирсэн иргэд 10 хоног гэртээ тусгаарлагдаж байна. Дөрөв дэх өдөр нь шинжилгээ хийгдэж байна. Үүнээс 37 эерэг тохиолдол илэрсэн. Үндсэндээ 200 гаруй тохиолдол хилийн чинадаас зөөвөрлөгдөөд байна. Омикрон хувилбарын дэгдэлтийг дотооддоо тархаахгүй байх, эрсдэлийг бууруулах чиглэлээр санал тавьж, УОК-оос тогтоол гарсан. Хилийн чинадаас ирсэн иргэдийг 2021 оны арванхоёрдугаар сарын 25-наас эхлэн гурав хоногийн хугацаанд зочид буудалд тусгаарлана. Нэг хүнээс гурван шинжилгээ авч байж гэртээ харих боломж нь бүрдэнэ. Манай улсад 12, нэгдүгээр сард томуугийн А, Б хүрээний идэвхтэй дэгдэлт явагддаг. Мөн омикроны дэгдэлт явагдвал манайд хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ. Бид аль болох омикроны дэгдэлтийг дотооддоо тархаахгүй, хянаж чадсанаараа хязгаарлалт тогтоохгүй иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, өрхийн орлого нэмэгдүүлэх ажлаа чөлөөтэй явуулах нөхцөл бүрдэнэ. Омикрон манайд орж ирэх нь цаг хугацааны асуудал гэдгийг өмнөх туршлагаасаа харж байгаа. Тиймээс аль болох эрсдэлийг бага хохиролтой даван туулах, бууруулах зорилготой ийм шийдвэр гаргаж байна гэлээ 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=