93 УЛСЫН ИРГЭД МОНГОЛД АЖИЛЛАЖ БАЙНА


Өнгөрсөн аравдугаар сарын байдлаар 93 улсын 5741 иргэн албан ёсоор Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байна. 2011 онд хамгийн олон буюу 36 мянган гадаадын иргэн манай улсад хөдөлмөр эрхэлж байжээ. Сүүлийн жилүүдэд  ковидын цар тахлын  улмаас Монголд ажиллаж буй гадаад ажилчдын тоо харьцангуй бага байгаа аж.  Нэг хэсэг уул уурхай болон боловсролын салбарт хамгийн олон гадаад мэргэжилтнүүд ирж ажилладаг байсан бол энэ жилийн хувьд манай улсад хүүхэд асрагч хамгийн олон ажиллаж байгаа гэнэ. Манай улсын иргэд хүүхдээ асруулах зорилгоор Филиппинээс хүүхэд асрагч авч ажиллуулдаг. Судалгаа хийгээд үзэхэд 300 орчим гадаадын иргэн хүүхэд асрах ажил хийж байна гэсэн дүн гарчээ. Гэхдээ хүүхэд асрагчаар ажиллах зөвшөөрөл олгодоггүй учир тэднийг боловсролын байгууллагад ажиллана гэж зөвшөөрөл авдаг байна.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=