СҮНСТЭЙ ХОЛБОГДСОНООР ГИПНОЗ ХИЙДЭГ ҮҮ?


Стэнфордын их сургуулийн профес­сор, гипнози суд­лалыг үндэслэгч Эрнэст Хилгардын тодорхойлсноор гип­нозийн үед хүний биед 4 шинж тэмдэг илэрдэга. Нэгт, хүн өөрийгөө мэдрэх логик дүгнэлт хийх чадваргүй болдог. Хоёрт, бусдын хэлсэн үг, тушаалыг амархан хүлээн авч даган биелүүлнэ. Гуравт, бусдын үгний дагуу ямар нэгэн зүйлд анхаарлаа хязгаарт нь хүртэл төвлөрүүлнэ. Дөрөвт, өнгөрсөн үеийн дурсамж сэргэх буюу маш тод дүрслэл болон харагдана. Энэ бүхний эцэст гипнозид орсон хүн хэвийн бус үйлдэл хийхэд хүрдэг байна. Гипнозийг тархины физиологийн үүд­­нээс авч үзвэл сэрүүн байх, унтах хоёрын дунд буюу зүүрмэглэхтэй адил нөхцөл байдал юм. Ийм нөхцөлд хүн гаднаас ирэх цочролд өөрийн ухаангүй мэт хариу үйлдэл үзүүлдэг байна. Гипнозийг дадлагажсан сэтгэл­зүйчид хийдэг бөгөөд туршлагагүй хүний үйлдэл бие махбод, сэтгэлзүйд сөргөөр нөлөөлөх магадлал өндөр байдаг тул дууриан хийхгүй байхыг зөвлөж байна. Хүнийг гипнозид оруулах ажиллагаа тайвшруулахаас эхэлдэг. Үүний тулд суудалд тухтай суулган биеэ суллахыг зөвлөж, намуун хоолойгоор тоо тоолдог. Тайвширч, амралтын байдалд орсон хүний тархин дахь норад­реналиний ялгарал багасна. Норадреналин нь аюулд өртөх үед бие махбодийг түгшүүрийн байдалд оруулж, улмаар тархины ажил­лагааг идэвхжүүлэх, сонор сэрэмжийг сайжруулах, аюу­лыг эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлэх үүрэгтэй бодис юм. Тайвширсан хүний тархин дахь норадреналин багасах боловч эсрэгээр серотониний ялгарал нэмэг­дэнэ. Серото­нин нь ацетилацетонд, тэр нь нойрсолтыг дэмжих мела­тонинд хувирдаг. Мелатонины нөлөөгөөр хүний бие нойрсолтын байдалд шилжинэ. Гипнозид оруулах ажиллагааны дараагийн шатанд хүний анхаарлыг хурууны үзүүр мэтийн ямар нэгэн зүйлд төвлөрүүлнэ. Улмаар “таны зовхи хүндэрч байна” хэмээн хэлэх үед зовхио буулгах зэргээр сэтгэлзүйчийн хэлсэн үгийг өөрийн мэдэлгүй биелүүлж эхэлдэг. Ердийн үед бид таван мэдрэхүйгээ ашиглах учир тухайн мэдрэхүйн эрхтнүүдээс тархинд төрөл бүрийн мэдээлэл ирдэг. Тэгвэл тайвширч, анхаар­лаа ямар нэгэн зүйлд төвлөрүүлэх үед зөвхөн харааны мэдээлэл тархинд очиж, гипнозийн байдалд орно. Энэ үед тархины ажиллагаа сулрах боловч нойрсолтын байдалд бүрэн ордоггүй. Гипнозийн үед тархины зулайн хэсгийн 46-р бүс (BA46)-ийн ажиллагаа хамгийн доод түвшиндээ хүрнэ. 46-р бүст нүд, чих зэрэг таван мэдрэхүйн мэдээлэл, болж өнгөрсөн үйл явдлын тухай ой дурсамж зэрэг, төрөл бүрийн мэдээлэл түр зуур хадгалагддаг. Эдгээр мэдээлэлд боловсруулалт хийгдсэний үр дүнд тухайлбал “гараа өргө, уруулаа хөдөлгө” хэмээх “тушаал” 46-р бүсээс хөдөлгөөн удирдах тархины хэсэг (motor cortex)-т хүрнэ. Эндээс гараа өргөх, уруулаа хөдөлгөх тушаал харгалзах эрхтнүүдийн булчинд дам­жуулагдсанаар үйлдэл гүй­цэт­гэгдэнэ. Өөрөөр хэлбэл 46-р бүс нь хүний биеийн үйл хөдлөлийг удирдах хамгийн дээд түвшний удирдлагын хэсэг юм. Мөн 46-р бүст норадреналинийг мэдрэгч эдүүд их хэмжээгээр байрладаг. Гипнозид оруулах ажиллагааны сүүлийн шат тушаал буюу заавар өгөх үйлдэл юм. Нойрсолтын өмнөх байдалд орсон хүн тухайлбал “таны зүүн гар дээш өргөгдөж байна” гэсэн үгийг өөрийн мэдэлгүй даган биелүүлнэ. Таны урд цэцэгт тал байна гэвэл үл үзэгдэх цэцгийг түүж, үнэрлэх зэргээр гипнозид орсон хүний үйлдэл бусдын зааварчлага зөвлөгөөний дагуу, өөрийн бодолгүй хийгдэнэ. Ердийн нөхцөлд “таны гар өргөгдөж байна” гэсэн үгийг сонсох үед тархинд ямар процесс явагддагийг сонирхоё. Хүний сонссон үгсийг тархины сонсголын хэсэг (auditory cortex) хүлээн авч, хэл ярианы төвөөр дамжуулан 46-р бүст хүргэнэ. Тэнд сонссон үгс орчны нөхцөл байдал, үг хэлж буй хүний тухай, өнгөрсний дурсамж, бодит байдлын мэдээллүүдэд нэгтгэсэн боловсруулалт хийгдсэний эцэст зааврыг дагах эсэх тухай шийдвэрээ гаргана. Хэрэв зааврыг дагая гэж шийдвэл гараа өргөнө, үгүй бол үйлдэл хийгдэхгүй. Тэгвэл гипнозийн үед 46-р бүсийн ажиллагаа доод түвшиндээ хүрэх учир чихээр сонссон мэдээлэл түүнийг алгасч, хэл ярианы төвөөс хөдөлгөөн удирдах хэсэгт шууд тушаал болон хүрдэг байна. Үүний улмаас өөрийн мэдэлгүйгээр гараа өргөхөд хүрнэ. Бичлэгийн эхэнд дурдсан жишээнүүд гипнозитой тун адилхан нөхцөл байдалд үүссэн гэдгийг сэтгэл мэдрэлийн эмч, эрдэмтэд нотлож байна. А-ийн хувьд сүнс дуудах тоглоомын үед бие суллан сандалд сууж, зоосонд анхаарлаа төвлөрүүлсэн явдал нь гипнозид ороход хүргэжээ. Б-ийн хувьд ихээхэн айдаст автсан байсан учир тайвшрах бус эсрэгээрээ сандарч мэгдсэн байдалд орсон. Гэхдээ энэ нь гипнозид оруулах өөр нэгэн аргатай төстэй юм. Тархины 46-р бүсийн ажиллагааг доод түвшинд хүргэхийн тулд тайвшруулахаас гадна богино хугацаанд хэт их хэмжээний мэдээлэл өгч, сааталд оруулах боломжтой. Үнэн чанартаа 46-р бүсийн мэдээлэл боловсруулах чадвар хязгаарлагдмал бай­даг ажээ. Чадвараас давсан хэт их ачаалал авах үед сааталд орж, гипнозитой адил нөхцөл үүсгэдэг байна. Гипнозийн ийм хэлбэр цочролд орох үед элбэг тохиолддог. Тухайлбал унтаж байгаад гал түймэр гарахыг мэдэж, яаран зугтах үедээ дэр мэтийн онц хэрэггүй зүйлсийг авч гарах тохиолдол бий. Ердийн үед хүн галын аюулаас зугтахдаа түрийвч, бичиг баримт, үнэт эдлэлээ авахыг эрмэлздэг бол гипнозид орсон хүний тархины ажиллагаа суларч, зөв дүгнэлт гаргах чадвараа алдсанаар ойр зуур харагдсан зүйлсийг чухалд тооцож андуурдаг байна. А, Б хоёрын хувьд гипнозид орсон нь тодорхой боловч тэдэнд хэн нэгэн ямар нэгэн тушаал заавар өгөөгүй байхад юуны учир сүнс шингэсэн мэт үйлдэл хийх болов гэдэг нь сонирхол татна. Шалтгааныг 46-р бүс ажиллагаагүй болсонтой холбогдон үүсэх “зан араншингийн шил­жилт”-ээр тайлбарлаж болно. Тэгвэл гимпнозид орж, 46-р бүсийн ажиллагаа саатсан тохиолдолд хүн 9, 10-р бүсийн мэдээлэл, бусад хүмүүсийн тухай болон ойн дурсамжийн мэдээллүүдийг ялгаж таних чадваргүй болно. Үүний улмаас бусдын эсвэл ой дурсамжид хадгалагдсан сүнсний төрхийг гипнозийн үеийн заавартай адил байдлаар хүлээн авч, зан араншинг өөрчлөхөд хүргэдэг. А-ийн хувьд сүнс шингэвэл яах бол гэсэн айдаст автах үедээ гипнозид орж, өмнө нь уншиж, сонсож байсан сүнс шингэх үзэгдлийн тухай ой дурсамжид нь хадгалагдсан мэдээлэл сэргэсэн хэмээн тайлбарлаж болно. А-д эмчилгээ хийсэн сэтгэл мэдрэлийн эмч юуны өмнө хичээлээсээ түр чөлөө авахыг зөвлөжээ. Учир нь гипнозид орсон орчинд тухай үеийн айдас дахин сэргэж, сүнс шингэх үзэгдэл давтагдах хандлагатай байдаг. Мөн сэтгэл заслын эмчилгээ хийж, өнгөрсөн дурсамжуудыг нь сэргээн өөрийг нь байгаагаар нь ухамсарлуулснаар 1 сарын дараа бүрэн эдгэж хэвийн амьдралдаа эргэн оржээ. Б-ийн хувьд сүнс шин­гэсэн үзэгдлийг адил хэл­бэрээр тайлбарлаж болох боловч эрэгтэйг газраас хөндийрүүлэн өр­гөх хүч гаргасан явдал нь өөр учир шалтгаанаар тайлбарлагдана. 46-р бүсийн өөр нэгэн чухал үүрэг нь бие махбодын зарим боломжийг хязгаарлах явдал юм. Энэхүү хязгаарлалтын улмаас бид булчингийнхаа хүчийг 100% ашигладаггүй. Энэ нь боломжийн дээд хязгаарт тулсан ачаалал авч, яс хугарах, булчингийн ширхэгт тасрахаас сэргийл­сэн физиологийн механизм юм. Насанд хүрсэн эмэгтэй хүний нэг гарын булчингийн хүч 50 кг ачааг хангалттай өргөх чадалтай гэгддэг. Гэхдээ 46-р бүсийн хязгаарлалтын нөлөөгөөр бодит байдалд 50%-иас илүү хүч гаргаж чаддаггүй байна. Харин гипнозийн үед хязгаарлалт алдагдсанаар булчингийн хүчийг дээд хэмжээгээр ашиглажээ.Эрнэст Хилгардийн 1961 онд хийж, 510 хүнийг хамруулсан гипнозийн туршилтаар оролцогчдын 20% зан араншингийн шилжилт явагдах хэмжээний гүн хэлбэрийн гипнозид орж байжээ. Харин 5-10% нь гипнозид бараг орохгүй байсан бол үлдэх 70 % нь шийдвэр гаргах чадвараа алдах, бусдын тушаал зааврыг биелүүлэх зэргээр дунд түвшний гипнозид орж байв. Хэдийгээр нарийн учир нь тодорхойгүй байгаа боловч түргэн ууртай хүн гипнозид хялбар ордог байна. Мөн хүүхэд гипнозид амархан ордог, 10 насанд хамгийн гүн хэлбэр ажиглагддаг бол нас ахих тусам түвшин нь буурдаг байна. Ердийн хүмүүс ядарч сульдах, нойрны дутагдалд орох үед 46-р бүсийн ажиллагаа сулрах учир гипнозид амархан орох, улмаар сүнс шингэх үзэгдэл ажиглагдах магадлал өндөрсдөг байна. Гипнози нь сүнс шингэх үзэгдлийн шалтгаан болхоос гадна сэтгэлзүй, сэтгэл заслын эмчилгээний зорилгод ашиглагддаг. Эмэгтэй В ажлаасаа оройтож тараад цахилгаан шатанд суужээ. Гэтэл цахилгаан шат гэнэт зогссон байна. Товчлууруудыг дарж, тус­ламж дуудан орилсон боловч хэн ч ирсэнгүй, айдаст автсан В ухаан алдан унажээ. Цахилгаан шатанд гэмтэл гарсан байгааг анзаарсан хамгаалагч түүнийг 5 цагийн дараа олж, гарган авчээ. Гэвч түүнээс хойш В цахилгаан шатанд суухаас айдаг болж, шөнө хар дарж зүүдлэн сэрдэг болсон байна. Тэр ч байтугай цахилгаан шатыг санагдуулам давчуу өрөөнд байж, адил үнэртэй галт тэргэнд сууж чадахаа больжээ. В-г үзсэн мэдрэлийн эмч цочролоос үүдэлтэй эмгэг хэмээн оношилжээ. Тэгвэл цочролын үед маш хүчтэй холбоос бий болдог байна. Энэ нь орчин, үнэр зэрэг төстэй нөхцөлд тухайн үеийн айдсын дурсамжийг хялбар сэргээхэд хүргэж, айдаст автуулдаг ажээ. Ердийн үед болж өнгөрсөн үйл явдлын тухай мэдээлэл хүний тархинд хоёр 7 хоногийн хугацаагаар түр хадгалагддаг. Энэ хугацаа өнгөрөх үед уг мэдээлэл шаардлагагүй гэж үзвэл мартагддаг. Харин эргэн санах шаардлагатай мэдээл­лүүд эсүүдийн холбоос үүсгэн ой дурсамж хэлбэрээр хадгалагдана. Дурсамжийг эргэн санах тусам холбоосоор олон удаа гүйдэл гүйж, эргээд холбоосыг өргөсөхөд хүргэнэ. Харин цочролын үед маш хүчтэй, өргөн холбоос үүсдэг нь бие махбодийн хамгаалах механизмын нэг юм. Үүний үр дүнд өмнө учирч байсантай төстэй нөхцөлд орох үед норадреналин их хэмжээгээр ялгарч, айдсыг сэргээн, бие махбодийн өөрийгөө хамгаалах боломжийг нэмэг­дүүлдэг. В давтан хийсэн гипнозийн эмчилгээний үр дүнд хэвийн байдалдаа эргэн оржээ. Цочролоос үүдэлтэй өргөжсөн холбоосыг арилгах аргагүй. Харин гипнозийн эмчилгээний үр дүнд ой дурсамжийн шинэ холбоосыг хялбар үүсгэх боломжтой юм. В-ийн эмчилгээний үед гипнозид оруулж, “цахилгаан шат ямар ч аюулгүй, ослоос хамгаалах янз бүрийн төхөөрөмжөөр тоноглогдсон, галт тэрэгний үнэр хүүхэд байхдаа нуугдаж тоглодог байсан үйлдвэрийнхтэй адилхан” гэх мэтээр шинэ, тааламжтай дурсамжийн холбоос үүсгэжээ.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=