ЧИНГИС ХААНЫ МУЗЕЙГ АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙН ӨМНӨ АШИГЛАЛТАД ОРУУЛНА


Чингис хаан, хаад язгууртны музей нь Монгол Улсын түүхэнд байгаагүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн музей болох бөгөөд одоогоор барилгын ажил 90 хувь, дотоод заслын ажил 70 хувь, үзүүлэн, үзмэр бүрдүүлэх ажил 50 орчим хувьтай, Ардын хувьсгалын 100 жилийн ойн өмнө ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа  аж.  

Музейн ажилтнуудын хариуцлага, сан хөмрөг хадгалах хамгаалах ажил муугаас үзмэр алга болдог асуудлыг УИХ-ын гишүүд хөндсөн юм.  Музейн тухай хууль батлагдсанаар музейн сан хөмрөгт хадгалж буй үзмэрийг хадгалах, хамгаалах асуудал сайжирна гэж Музейн тухай хуулийг санаачлагчид үзэж байна. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=