ТҮГЖРЭЛИЙН САЙД АСАН Ж.СҮХБААТАРЫГ ЯЛЛАГДАГЧААР ТАТНА


Авлигатай тэмцэх газраас сүүлийн үед шалгагдаж буй албан тушаалтнуудын гэмт хэрэгтэй холбоотой мэдээллийг өглөө.  Сүүлийн үед дуулиан шуугиан болсон нийтийн тээвэрт ашиглах ногоон автобусны хэргээр  26 хүнийг яллагдагчаар татан, шалгаж байгаа аж.  Нийтийн албан тушаалтан 18, БНСУ-ын 4 иргэн, мөн хуулийн этгээдийн албан тушаалтан дөрвөн иргэнийг шалгаж байна. Энэхүү асуудлаас болж, албан тушаалаасаа буухад хүрсэн Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазарыг яллагдагчаар татаагүй байгаа ч мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн байгаа гэнэ. Харин Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорт шилжүүлжээ. Түүнийг эрх мэдлийн байдлаа ашиглан бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татах саналаа хүргүүлсэн байна.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=