БНХАУ-ын Ханжөү хотод Азийн зуны спортын "Ханжөү-2022" наадмын пара наадам үргэлжилж байгаа билээ. Манай улсаас таеквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд гавьяат тамирчин Ганбатын Болор-Эрдэнэ алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн бахархам амжилтаар гараагаа эхлүүлсэн юм. Тэрбээр шигшээ тулаанд Ираны тамирчныг 6:2-оор буулган авч Азийн пара наадмын алтан медаль хүртсэн анхны монгол таеквондч болов. Г.Болор-Эрдэнэ пара таеквондогийн төрөлд дэлхийн таван удаагийн аварга, Азийн АШТ-ий таван алтан медальт тамирчин юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.