УИХ-ын гишүүн асан, Кёкүшюзан Д.Батбаярт холбогдох 32 тэрбум төгрөгийн залилан хийсэн байж болзошгүй хэргийг өнөөдөр шүүх байсан ч өмгөөлөгч нар нь Хөгжлийн банкны шүүх хуралдаанд оролцож байгаа гэдэг шалтгаанаар шүүх хурлыг ирэх сарын 20-ны өдөр хүртэл хойшлуулсан байна.
Хэргийг нэхэн сануулбал, Д.Кёкшүюзанбатбаяр нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан юм. Харин нйслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон билээ. Кёкүшюзан Д.Батбаяр болон Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч гэх Н.Болормаа, "Сайхан ордос туурь" ХХК-ийн захирал Б.Цэрэндорж нар нь гадны хөрөнгө оруулагчдад хэд хэдэн төсөлд хамтран ажиллах санал тавьсан байна. Тэднийг 2009-2014 оны хооронд БНХАУ-ын хуулийн этгээд "Евроази интернэшнл инвестмент групп"-ээс тухайн төслүүдийн урьдчилгаа төлбөрт их хэмжээний мөнгө авсан ч бичгээр өгсөн амлалт, баталгаануудаас нэг нь ч хэрэгжээгүй гэж үзжээ. Иймд дээрх нэр бүхий хүмүүсийг зохион байгуулалттайгаар бусдыг залилан мэхэлж, тус компанид 32,713,190,850 төгрөгийн хохирол учруулсан эсэхийг тогтоохоор шалгасан байдаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.