ХОРИХ ЯЛ СОНССОН Т.АЮУРСАЙХАНЫГ НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ТЭРГҮҮЛЭГЧЭЭС ЧӨЛӨӨЛЖЭЭ


Өчигдөр хуралдсан нийслэлийн МАН-ын хорооны хурлаар  УИХ-ын гишүүн асан, Нийслэлийн МАН-ын тэргүүлэгч Т.Аюурсайханыг тэргүүлэгчээс чөлөөлсөн байна. Тэрээр УИХ-ын гишүүн байхдаа "Нүүрсний" гэх хэрэгт холбогдож, улмаар өнгөрсөн нэгдүгээр сард шүүхээс гурван жилийн хорих ял сонссон юм. Түүнийг нүүрсний хэрэгт холбогдох үед УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн боловч нийслэлийн МАН-ын тэргүүлэгчээс чөлөөлөөгүй байжээ. Ийнхүү өчигдөр хуралдсан хурлаараа Т.Аюурсайханыг тэргүүлэгчээс чөлөөлж, Н.Батсүмбэрэлийг сонгосон байна.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=