Монгол орон даяар хамраад буй цас зудын нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр Улсын онцгой комиссоос мэдээлэл өглөө. УОК-ийн нарийн бичгийн дарга Т.Баярхүүгийн хэлснээр, 03 дугаар сарын 14-ны өдрийн байдлаар нийтдээ 4,7 сая толгой мал зүй бусаар хорогджээ. Цаг уур орчны шинжилгээний газраас хийсэн зудын үнэлгээгээр улсын хэмжээнд 10 аймгийн 37 суманд төмөр буюу мөсөн зудын, 16 аймгийн 130 суманд цагаан зудын, 14 аймгийн 49 суманд мөн нийслэлийн хоёр дүүрэгт цагаанаар зудархуу байна. Төмөр буюу мөсөн зудын нөхцөлд 10 аймгийн 37 сумын 22.3 мянган малчин өрх, цагаан зудын нөхцөлд 16 аймгийн 130 сумын 75 мянган малчин өрх байна. Мал хамгийн ихээр Сүхбаатар аймагт 1.3 сая хорогджээ. Түүнчлэн Хэнтий аймагт 636 мянга, Дорноговь аймагт 432 мянга, Архангай аймаг 418 мянга, Төв аймагт 351 мянга, Дундговь аймагт 202 мянган толгой мал хорогдсон дүн мэдээлэл гараад байна.
Гуравдугаар сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 70 буюу түүнээс дээш хувиар мал нь хорогдсон 2257 өрх, бүх малаа малаа алдсан 342 өрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.