ЯРУУ НАЙРАГЧ Ц.ХУЛАНГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЛОО


Яруу найрагч Ц.Хуланд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 9.6 жилийн хорих ял оноосон билээ. Мөн шүүгдэгч Б.Отгонбаатарыг Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтрах ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт хамжигчаар хамтран орлцсон гэм буруутайд тооцож найман жилийн хорих ялыг тус, тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Шүүх бүрэлдэхүүн мөн шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг тусгай албаны ажилтнуудаас 238 сая төгрөг авсан нь тогтоогдсон гэж үзэж, Ц.Хулангаас 159 сая төгрөг, Б.Отгонбаатараас 78 сая төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Хэргийг маш нууцын зэрэглэлтэйгээр ирүүлсэн тул шүүх хурал хаалттай болсон юм. Харин Ц.Хулан уг шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд маргааш шүүх хурал нь болно. 

Нэмэлт мэдээлэл: 10 дугаар сарын 10

Гадаад улсын тагнуулын албатай хамтран ажилласан гэж буруутгагдсан яруу найрагч Ц.Хулангийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болохоор товлогдсон байсан ч шүүх хурлыг энэ сарын 25-ны өдрийг хүртэл хойшлуулжээ. Шүүгдэгч Ц.Хулан болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, ийнхүү хойшлуулжээ. 


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=