БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ Б.АРИУН-ЭРДЭНЭ ХӨРӨНГӨӨ ХУДАЛ МЭДҮҮЛЖЭЭ


Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнийг өнгөрсөн онд АТГ-аас гомдол мэдээллийн дагуу шалгаж үндэслэлгүй хөрөнгөжсөн, бусдаас авлигал авсан, ХОМ-гээ буруу мэдүүлж зарим хөрөнгөө зориудаар нуун дарагдуулсан зэрэг Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэнг тогтоосон байдаг. Энэхүү шалгалтын ажиллагааны албан тоотыг одоогоос хоёр сарын өмнө Засгийн гакрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн ч нам дарагдсан байна.

Энэ асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас тодруулахад "Булган аймгийн засаг дарга Ариун-эрдэнэ хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлэхдээ худлаа мэдүүлсэн. Өөрийн нэр дээр байдаг өмч хөрөнгүүдийг мэдүүлээгүй гэдэг үндэслэлээр гомдол гарч АТГ-аас үүнд шалгалт явуулж хариуцлага тооцох асуудал хөндөгдөж ирсэн байна. Энэтэй холбоотой асуудлаар аймгийн ИТХ болон холбогдох бүлэг, намынх нь бүлгүүдээс санал авахаар ЗГХЭГ-ын дэд дарга Бямбасүрэнгийн баг ажиллаж байгаа. Шүүр ажиллагаатай холбоотойгоор энэ асуудал яригдах ёстой. Хуулийн байгууллагаар авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон түүний хувтд ажлаасаа чөлөөлөгдөх бүрэн үндэслэл болно”  гэсэн билээ. Б.Ариун-Эрдэнэ Булган аймгийн аж ахуйн нэгжүүдээс өндөр их хэмжээний авлига авч, албан тушаалын байдлаа урвуулан ашигласаар байгаа нь хэвлэлийн хуудаснаа ил болсон ч хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхгүй байгаа нь хачирхалтай. 


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=