ХӨЛ ХОРИОГ СУНГАВАЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ДАМПУУРНА


МҮХАҮТ-аас “COVID-19 ба ААН-үүдийн нөхцөл байдал” судалгааны үр дүнг танилцуулж байна. Өнгөрсөн долоо хоногт 3530 аж ахуйн нэгжүүдийн дундаас нөхцөл байдлын үеийн судалгааг цахимаар авсан. Судалгаанд оролцогчдын 27 хувь нь үйлчилгээний салбарынхан байв. Коронавирус мэдээллийн технологийн салбарт хамгийн бага нөлөөлсөн бол аялал жуулчлал, боловсролын салбарт хамгийн их нөлөөлсөн байна.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин "МҮХАҮТ-аас цар тахал дэлхий нийтэд гарснаас хойш ААН-үүдийн дунд таван удаагийн үе шаттай судалгаа хийсэн. Бүтэн хөл хорио нь монголын бизнесийн орчинд маш том хүндрэл учруулсан нь судалгаагаар харагдаж байна. Хамгийн бага нөлөө үзүүлсэн нь мэдээллийн технологийн салбар болох нь судалгаагаар гарсан. Сүүлд хийсэн судалгааны үр дүнг танилцуулбал,

1. хувиараа бизнес эрхлэгчдийн 82% нь бүрэн зогсолт хийсэн бол 13% нь хязгаарлагдмал хүрээнд ажиллаж байна

2.Хувиараа бизнес эрхлэгчдийн 74% нь цалин олгохгүй байгаа бол 14% нь цалингаа 100 хувь олгож байна.

3.Хувиараа бизнес эрхлэгчдийн 67% нь 50 сая төгрөг хүртэл зээлтэй.

4.Хувиараа бизнес эрхлэгдийн 72% нь борлуулалтын орлого 91 хувиас дээш хэмжээгээр буурсан.

5.Хувиараа бизнес эрхлэгчдийн 67, нь зээлийн эргэн төлөлт хийж чадахгүй байгаа бол 61% нь түрээсийн төлбөр хийхэд хүндрэлтэй гэж хариулсан.

6.Хувиараа бизнес эрхлэгчдийн 58% нь бизнесийн үйл ажиллагааг тодорхой хувиар үргэлжлүүлэх боломж олгохыг хүсэж байна.

МҮХАҮТ-аас цар тахлын улмаас хохирол амссан бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=