ӨВЧЛӨЛИЙН НУУЦ ҮЕ БОГИНОСЧ, ХҮНДРЭХ ЭРСДЭЛ НЭМЭГДЭЖ БАЙНА


ЭМЯ-наас өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэргэжлийн хүмүүс хэд хэдэн зүйлийг онцоллоо. Тэр дундаа  сүүлийн өдрүүдэд омикроны тархалтын хурд маш эрчтэй болж байгааг анхаарууллаа. Монгол Улсад өдрөөс өдөрт нэмэгдэх тохиолдлын тоо 2-3 дахин ихэсч, лабораторийн шинжилгээнд эзлэх эерэг сорьц 2-27 хувиар өсч байгаа аж. Бусад улс болон дотоодын нөхцөл байдлаас харахад омикроны эмнэлзүйн хүндрэл SARS, Covid-19 хоёрын бусад хувилбаруудтай адилхан. Эмзэг бүлэг, архаг өвчтэй хүмүүс, ахмад настан, вакцинд хамрагдаагүй хүмүүс хүндрэх байдал ажиглагдсан. Эдгээр бүлгийн хүмүүсийн биеийн байдал хүндрэх эрсдэл өндөр байна. Омикрон хувилбарын үед кластер өвчлөл, хавьтлуудын тархалт хурдацтай тархаж байгаа учир олон нийтийн үйл ажиллагаанаас татгалзаж, вакцинаа хийлгэхийг зөвлөлөө. Өвчлөлийн  нууц үе богиносч, хүн бүрийг өвчлүүлэх эрсдэл нэмэгдэж байгаа гэнэ. Гол нь шинж тэмдэггүй үед нь бусдаас халдвар авах эрсдэлтэй байна. Тиймээс эрсдэлтэй хүнтэй уулзсан бол хариуцлагатай байхыг хүслээ. Халдварын тархалтад нөлөөлж байгаа хүчин зүйл нь нэмэлт тунгийн дархлаажуулалтаас гадна хөнгөн балархай шинж тэмдэгтэй хүмүүс. Тэд нийт тохиолдлын 30-аас дээш хувийг эзэлж байгаа юм. Тиймээс шинж тэмдэггүй халдвар тараагч болдог учраас хавьтал болсон бол өөрийгөө тусгаарлах хэрэгтэй. Халдварын нууц үедээ байгаа үед халдварлуулах чадамж өндөр байдаг аж

Хэрэв иргэд өөрт ямар нэгэн шинж тэмдэг илэрч байгаа л бол түргэвчилсэн шинжилгээ өгөх хэрэгтэй. Хариу нь сөрөг гарсан ч шинж тэмдэг илэрсээр байвал эмчид хандаж, зөвлөгөө аваад, өөрийгөө аль болох тусгаарлах нь халдвар буурахад чухал нэмэртэй гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=