ИХ БРИТАНИД НЭГ САРЫН ХУГАЦААТАЙ ХӨЛ ХОРИО ТОГТООЛОО


Их Британид сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын дэгдэлт эрчимжиж байгаа тул улс орон даяар нэг сарын хугацаатай хөл хорио тогтоож байгааг тус улсын Ерөнхий Сайд Борис Жонсон мэдэгджээ. Энэ нь тус улсын хувьд орон даяар тогтоож буй хоёр дахь хөл хорионы дэглэм бөгөөд арванхоёрдугаар сарын 2 хүртэл үргэлжлэх юм байна.


Хөл хорионы дэглэмийн журмаар шөнийн цэнгээний газрууд, зоогийн газар, үсчин, кинотеатр, спорт клубүүд, чухал хэрэгцээт барааны дэлгүүрээс бусад бүх дэлгүүрийг хаах бол бүх шатны сургуулиудыг нээлттэй хэвээр үлдээх, ажлын шугамаар өөр газар руу явахыг зөвшөөрч байгаа ба аяллын журмаар явахыг хоригложээ. Мөн мэргэжлийн тамирчдын оролцох тэмцээн уралдааныг хориглохгүй, үзэгчгүй зохион байгуулах ёстой гэж заажээ.

Хорио цээрийн дэглэмийн улмаас ажлаасаа түр хугацаанд чөлөөлөгдөөд буй иргэдэд Засгийн газраас цалингийнх нь 80 хүртэл хувийг олгохоор болсон байна. Тус улсад коронавирусийн халдвар авсан хүний тоо нэг сая даваад байгаа бол халдварын улмаас нас барагсдын тоо 46 мянгад хүрчээ. Харин өдөрт илрэх халдварын тохилдлын тоо 20 мянга даваад байгаа учир ийнхүү хөл хорионы дэглэм дахин тогтоохоос аргагүй болгожээ.  


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=