ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ШИЛДЭГ ТАМИРЧИД ӨРСӨЛДӨХӨӨР УЛААНБААТАР ХОТОД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ


Монголын Ширээний теннисний холбооны хүсэлтийн дагуу Олон улсын ширээний теннисний холбоо (ITTF)-ноос Дэлхийн ширээний теннисний холбооны (WTT) залуучууд, өсвөр үеийн ангиллын дэлхийн чансааны оноо олгох олон улсын хоёр тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах эрхийг олгожээ.


Тэмцээнүүдийг энэ сарын 14-17, 20-23-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах бөгөөд олимпийн эрхийн оноо олгох WTT-ийн тэмцээнийг Монгол Улс анх удаа эх орондоо зохион байгуулж байна. Уг тэмцээнд ширээний теннисний спортоор дэлхийд тэргүүлэгч орнууд болох БНХАУ, Япон, Сингапур, БНСУ, ХБНГУ, Тайван, Энэтхэг, Австрали, Нидерланд зэрэг 30 гаруй орны шилдэг тамирчид, дасгалжуулагчид болон албаны төлөөлөгчдөөс бүрдсэн 700 гаруй зочин Монгол Улсад хүрэлцэн иржээ. Тэд Монголын хөх тэнгэр дор олимпийн эрхийн оноо авахын төлөө шударгаар өрсөлдөнө. Оролцогчид WTT-ийн дэлхийн чансааны оноо цуглуулахаас гадна ирээдүйн олимпийн эрхийн төлөөх өрсөлдөөнд чухал нөлөө үзүүлэх оноо авах боломжтой юм. Энэхүү тэмцээн нь Монгол Улсад олон улсын хэмжээний спортын арга хэмжээ зохион байгуулах туршлагыг нэмэгдүүлэх, дотоодын тамирчдад дэлхийн шилдэг өрсөлдөгчидтэй эх орондоо хүч сорих боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой гэж Монголын Ширээний теннисний холбооноос мэдээллээ
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=