ЖЕНКО Х.БАТТУЛГЫН ОХИН Б.НАМУУНЫ ОФФШОР ХӨРӨНГИЙГ ШАЛГАХ АЖИЛ ХААНА ОЧООД ГАЦЧИХАВ АА?!




Экс Ерөнхийлөгч Х.Баттулга “Женко Холдинг Пи-Ти-И” гэдэг оффшор компани байгуулжээ. Монгол Улсын хуулиар оффшор бүс гэж тодорхойлсон Сингапур улсад бүртгэлтэй тэрхүү “Женко Холдинг Пи-Ти-И” компанийн 50 хувийг Х.Баттулга өөрийн охин Баттулгын Намуун, үлдсэн 50 хувийг Х.Баттулгын оффшор хөрөнгийн манаач Сингапурын хятад Билли Лим өөрийн хүү Деннис Лимээр дамжуулан эзэмшдэг байна. Өнөөдрийг хүртэл тус компанийн захирлаар Баттулгын Намуун, Деннис Лим нар ажиллаж байгаа юм байна. Монгол Улс 2017 оны дөрөвдүгээр сард Хувийн ашиг сонирхлын тухай хуульд нэмэлт оруулж, төрийн албан тушаалтнууд болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд оффшор бүсэд өмч хөрөнгөтэй байх, компанитай байхыг хатуу хориглосон. Мөн оны арванхоёрдугаар сарын 6-нд Монгол Улсын Засгийн газар Сингапур улсыг оффшор бүс хэмээн албан ёсоор зарласан. Энэ хуулийг мөрдөөгүй төрийн ямар ч албан тушаалтныг эpгүүлэн татах буюу огцруулах арга хэмжээ авах ёстой гэж хуульдаа цагаан дээр хараад бичжээ. Энэ хуулийнхаа дагуу оффшор бүсэд хөрөнгөтэй албан тушаалтнуудын хөрөнгийг Монголдоо оруулж ирэх ёстой гэсэн үг. Гэтэл Х.Баттулга өөрөө “Женко Холдинг Пи-Ти-И” гэх энэ оффшор бүсэд бүртгэлтэй компанийн гарын үсэг зурдаг захирлаар 2007 оны долдугаар сарын 31-нийг хүртэл ажиллажээ. Тухайн үед энэ хүн аль хэдийнэ УИХ-ын гишүүнээр сонгогдож аж ахуйн ажил хийх ёсгүй, тэр тусмаа бүр гадаадад оффшор бүсэд бүртгүүлсэн компанийн захирал байх ёсгүй болсон байв. Х.Баттулга “Женко Холдинг Пи-Ти-И” компанийн хувьцаа эзэмшигч байж байгаад охиндоо шилжүүлсэн нь бас энэ баримтаар нотлогдож байна. Харин хуулинд оффшор бүсэд компани, хөрөнгөтэй байхыг хорьсоор байтал Х.Баттулга өөрийн охиноор дамжуулан оффшор компанийн хувьцааг эзэмшсээр байгаа ажээ.
Сингапур улсын Санхүү бүртгэл, аж ахуйн нэгжийн газар \Accounting and Corporate Authority of Singapore\-т Х.Баттулгын охиныхоо нэр дээр эзэмшдэг компанийн мэдээлэл олон нийтэд ил байгаа ажээ. Албан ёсны энэхүү мэдээллээр “Женко Холдинг Пи-Ти-И” компанийг нэг сая долларын хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байгуулсан байна. Монголд хүмүүс компани байгуулахдаа 50 мянган төгрөгөөр л байгуулдаг. Гадаадад ч компани байгуулахдаа 100 доллар, ихдээ хоёр, гурван зуун долларын хөрөнгөтэй байгуулдаг. Харин энэ компанийг 1 сая долларыг буюу бараг 2.5 тэрбум төгрөгийг зүгээр компани байгуулах хөрөнгө гэж түгжсэн нь энэ компани маш том юмны сэжүүрийг агуулж байна. Х.Баттулгын 440 сая ам.доллараар төмөр зам барьсан асуудал хурцаар яригддаг. Түүнээс нь 55 тэрбум тэрбум төгрөгийг гадагшаа гарсан гэдгийг манай хуулийн байгууллагынхан шалгаад тогтоочихсон. Энэ их мөнгө яг ямар нэртэй компаниар, хаашаа гарсан гэдгийг хууль хяналтын байгууллагынхан баримтаар нотолсон нь тухайн үед сошиалаар цацагдаж байв. ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга хийж байсан А.Гансүхтэй холбоотой гэгддэг “Монгол бетон дэр” ХХК гэдэг ганцхан компаниар л гэхэд тухайн үед 10 сая ам.доллар гадагшаа гарсан байдаг. Гэтэл нэг ч ширхэг бетон дэр нийлүүлээгүй байсныг хуулийн байгууллагууд тухайн үед тогтоосон. Мөн “Нутгийн Буян” ХХК гэх компаниас БНСУ-ын банкинд байдаг “Хаан Бууз” гэсэн дансанд “Экскаваторын төлбөрт” мөнгө шилжүүлсэн байдаг. Энэ асуудлаар 2016 онд Х.Баттулга нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байдаг. Мөн Төгрөг нуурын ордыг Х.Баттулга 250 сая ам.доллараар оффшор бүсэд бүртгэлтэй хятад эзэнтэй Мин Шин Уотервокс Лимитед Кайманы арлын оффшор бүсэд бүртгэлтэй \Ming Нing Waterworks Limitedincorporated in Cayman islands\ компанид зарсан эрүүгийн хавтаст хэрэг нь АТГ-ын мөрдөн байцаах тасагт тоосонд дараатай хэвтэж байна. Энэ мэтчилэн түүний булхайг ухвал далай болно. Төмөр зам барих нэрээр олон зуун сая доллар зувчуулан оффшор дансандаа охидынхоо нэрээр нуусан Х.Баттулгын хэргийг ойрын хугацаанд сэргээн шалгахыг Horiotoi.mn нь шаардаж байна.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=