МАН-ЫН ГИШҮҮН, ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧИЙГ МАШИНААР ДАЙРЧ, АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООЖЭЭ


 Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын гишүүн, “Энержи ресурс” компанийн ажилтан Э.Болдбаатар нь өчигдөр буюу орон даяар архи, согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон өдөр “Ялалтаа урьдчилан тэмдэглэж байна” хэмээн архидан согтуурхжээ. Улмаар бие даан нэр дэвшигч С.М-ийг дуудаж, архи уухыг тулгажээ.  Ингээд тэд хоорондоо улстөрийн асуудлаас болж маргалдаж, МАН-ын гишүүн  Э.Болдбаатар  нь  бие даан нэр дэвшигч С.М-ийг машинаараа элдэн хөөж, блокон хашаатай хавсран  дайрч амь насыг нь санаатайгаар хөнөөжээ. Хэрэгтнийг өчигдөр саатуулан, эрүүлжүүлэх байранд хонуулсан бөгөөд өнөөдрөөс эхлэн мөрдөн байцааж эхэлж байгаа юм байна. 

Хохирогч С.М нь Цогтцэций сумандаа насаараа амьдарсан, нутгийнхөө хөгжил дэвшлийн төлөө үргэлж тэмцэж явдаг, төлөв түвшин, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, архи дарс хэрэглэдэггүй,  шударга чигч хүн байсан аж. Ер нь сонгууль болгоноор МАН орон нутагт архи дарс, мөнгө тарааж, хавтгай архидалт болдог бөгөөд сүүлдээ ийнхүү хүний аминд хүрдэг болжээ. 


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=