ЯПОНЫ ӨНДӨР НАСТНУУД ШОРОНД ОРОХЫГ МӨРӨӨДДӨГ



Япон бол дэлхийн хамгийн их хөгширсөн үндэстэн. Хүн амын дөрөвний нэгээс илүү хэсэг нь 65 ба түүнээс дээш настай. Хүн амын хөгшрөлт нь Японы эдийн засагт дарамт болж эхлээд байгаа. Гэтэл сүүлийн жилүүдэд нэгэн хачин үзэгдэл ажиглагдах болсон нь Японы өндөр настнууд жижиг гэмт хэрэг санаатай үйлдэн шоронд орох болсон явдал юм. Өндөр настнуудын өдүүлсэн гэмт хэргийн өсөлт бусад насны бүлгийнхнээс илүү хурдтай нэмэгдэж, сүүлийн 20 жилийн дотор дөрөв дахин өссөн байна. Шоронгийн хоригдлуудын таван хүн тутмын нэг нь өндөр настан болжээ. Тэдний дотор ахмад настай 10 хоригдол эмэгтэй тутмын 9 нь дэлгүүрээс хулгай хийсэн хэргээр хоригдсон байна. Харж хандах хүнгүй өндөр настнууд олширсонтой энэ үзэгдэл холбоотой гэнэ. 1985-2015 оны хооронд гэртээ ганцаараа амьдардаг өндөр настны тоо 600 хувь өссөн байна. Дэлгүүрээс хулгай хийгсдийн тал нь гэртээ ганцаараа амьдардаг байгаа юм. Мөн засгийн газрын тоо баримтаас үзвэл ахмадуудын 40 хувь нь ямар ч гэр бүлгүй, эсвэл тэдэнтэйгээ холбоогүй амьдардаг гэжээ. Ахмадууд шоронд байхдаа тун сэтгэл өөдрөг, ганцаардалгүй, нийгэм дотор амьд харилцаанд байдаг нь таалагддаг гэнэ. Мөн шоронд амьдрах зардал нь наранд халамж үйлчилгээ авч амьдрахаас хамаагүй хямд. Бусад улс АНУ-д нийгмийн халамж үйлчилгээ авч чаддаггүй хүмүүс шоронд санаатай орох үзэгдэл байдаг. Гэхдээ Японы өндөр настнуудын асуудал эрх баригчдын санааг зовоох хэмжээнд байгаа юм. Санаатай шоронд хоригдох явдалтай тэмцэхийн тулд засгийн газар эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах арга хэмжээг авч байгаа ч үр дүн харагдахад эрт байгаа гэнэ. Жишээ нь эмэгтэйчүүд эрчүүдээс илүү санхүүгийн тал дээр хараат байдаг учир 65 нас хүрмэгцээ ихэнхдээ ядуу амьдралтай болдог ажээ. Шорон нь энэ асуудлаас зугатах хамгийн том шалтгаан юм. Наян настай шоронгийн хоригдол К.Ояамагийн хэлж байгаагаар "Зургаан жилийн өмнө нөхөр маань цус харвасан бөгөөд үүнээс хойш тэр босож чадахаа больсон юм. Би өндөр настай учир түүнийг асрахад надад хэцүү санагдаж байсан ч би хэнд ч энэ талаар ярьж чадаагүй. Эхний удаа би 70 настай байхдаа шоронд орсон бөгөөд мөнгөтэй байсан ч хулгай хийсэн юм. Би гэртээ буцаж харихыг хүсэхгүй байсан. Шоронгоос өөр очих газар надад байгаагүй. Шоронгийн амьдрал хамаагүй амархан байдаг. Би эрх чөлөөтэй байж, өөрийн хүссэнээр амьсгалж чадна. Миний хүү намайг сэтгэцийн өвчтэй хэмээн үздэг бөгөөд сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэх ёстой гэдэг. Гэхдээ би цоо эрүүл. Уйтгар гуниг, ганцаардал намайг хулгай хийхэд хүргэсэн гэж би боддог” гэжээ. Шоронд өндөр настай эмэгтэйчүүдэд туслах хүн байдаг бөгөөд бүтэн өдрийн турш усанд орох, ариун цэврийн өрөө орох гэх мэт өдөр тутмын ажлыг нь хийхэд тусалдаг. Шоронгийн ажилтны үндсэн ажил нь бараг л асрагчийн ажил мэт болдог юмсанж. Ийнхүү өндөр настангууд шоронд орох болсноор эмийн, эрүүл мэндийн үйлчилгээний хэрэгцээ нэмэгдсэн байна. 2005 оноос эмийн хэрэгцээний тоо 80 хувиар нэмэгдсэн бөгөөд 2015 он гэхэд 6 тэрбум иен хүрчээ. Үүнээс гадна 3 жилийн дотор шоронгийн асрагчдын гуравны нэг нь ажлаасаа гарсан учир ажиллах хүчний тоо багассан. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Японы засгийн газар ажиллаж байгаа бөгөөд 2016 онд “Шоронгоос суллагдсан ахмадуудад засгийн газраас нийгмийн халамж, үйлчилгээ үзүүлэх болно” гэсэн хуулийг батлажээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=