
Улсын хэмжээнд энэ оны эхний 9 сард 40,425 эх амаржиж, 40,733 хүүхэд төрүүлсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 2691 буюу 6.2 хувь, төрсөн хүүхэд 2695 буюу 6.2 хувиар багассан үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Мянган хүнд ногдох төрөлт өмнөх оны мөн үеийнхээс 0.8-аар цөөрсөн бол ердийн цэвэр өсөлт Улаанбаатар хот, Баян-Өлгий, Ховд, Орхон, Дархан-Уул, Увс аймагт улсын дунджаас 0.2-5.7-оор илүү, бусад аймагт 0.1-6.7-оор бага байлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.