ЭМЧ НАР ШИЙДЭЛД ХҮРЭЭГҮЙ УЧИР АЖИЛ ХАЯХААР БОЛЖЭЭ



Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд энэ сарын 13-ны өдрөөс ажил хаяхаар болсноо албан ёсоор мэдэгдлээ. Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны Гүйцэтгэх зөвлөл өчигдөр ээлжит бусаар хуралдаж, дээрх шийдвэрийг гаргасан аж. Тэд ярихдаа, “Энэ салбарынхан үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх шаардлагыг өмнө нь ч тавьж байсан бөгөөд шийдэлд хүрээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1.2 заалтын дагуу хөдөлмөр сонирхлын хамтын маргаан үүсгэж, ажил хаялт зарлах болсныг албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.

Гүйцэтгэх зөвлөлийн хурлын тогтоолоо хавсаргаж, Эрүүл мэндийн яаманд өнөөдөр албан бичиг хүргүүлэх юм. Улмаар мэдэгдэл хүргүүлснээс хойш ажлын тав хоногийн дараа буюу энэ сарын 13-наас эмч, ажилтнууд албан ёсоор ажил хаяна. Ажил хаялтад яаралтай тусламж, мэс заслын эмч нар хүртэл нэгдэж байгаа юм байна.  

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=