
Багш нар ажил хаяад 14 хонож байгаа ч өнөөдрийг хүртэл Засгийн газраас дорвитой шийдвэр гаргаагүй хэвээр байна. Боловсрол, шинжлэх ухааны сайд Б.Наранбаярын хэлж байгаагаар, “Шат дараатай нэмэх арга хэмжээг авч байна” гэсэн бөөрөнхийлсөн үгээр өдөр хоногийг аргацаасаар байгаа юм. Харин өнөөдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Б.Аубакир нэгэн ноцтой мэдэгдлийг хийлээ. Тэрээр “Төсвийн байнгын хорооны хурлаар ахмад настны тэтгэвэр, багш, эмч, эмнэлгийн ажилчдын цалинг 15-20 хувь нэмэгдэхэд шаардлагатай төсөв, эх үүсвэрийг хаанаас гаргах талаар хэлэлцэж байна. Уг хурлаар хүүхдийн мөнгөн тэтгэмж хүртэл давхар хөндөгдөж байна. Багш нарын цалин өндөр байх ёстой гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэвч Монгол Улын төсөв, нөхцөл бололцоо амаргүй байдалд байгаа. Төсвийн байнгын хороонд болж буй хурлын үеэр хүүхдийн мөнгөнөөс эх үүсвэр гаргах талаар ярилцсан” гэв.
2026 онд нэг сая 351 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно гэж тооцоолж 1.5 их наяд төгрөгийг төсөвт суулгасан аж. Хүүхдийн мөнгө илүү төсөвлөгдсөн шалтгаан нь шинээр хүүхэд төрөх, эндэх тохиолдол байдаг учраас хасах, нэмэх 10 хувь тооцогдож явагддаг байна. Багш нарын цалинг нэмэхийн тулд хүүхэд бүрт өгдөг сар бүрийн 100 мянган төгрөгийг танахаас өөр арга олдоогүй бололтой. Ийнхүү нэг гараараа хүүхдүүдийн боловсролын төлөө багш нарын цалинг хүүхдүүдээс нь харамлаж олгох шийдвэрийг манай төр засгийнхан гаргаж байгаа бололтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.