О.УЛАМСАЙХАНЫГ ХУТГАЛСАН ЭТГЭЭДИЙГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРЬЖЭЭ


Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотолж, огцрохыг шаардсан "Огцрох амархан" жагсаалыг зохион байгуулж байсан О.Уламсайхан бусдад хутгалуулж, хүнд гэмтсэн хэрэг гарсан билээ.  Түүнийг 38 настай Д.Доржсүрэн гэгч нь хутгалж, хүнд гэмтэл учруулсан бөгөөд саатуулан шалгаж нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Д.Доржсүрэнг "хүнийг алахыг завдсан" гэсэн Эрүүгийн хуульд заасан зүйл ангиар яллагдагчаар татаж, улмаар прокуророос түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлснээр, дүүргийн Эрүү иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зааснаар буюу хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээллийн дагуу 2025 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс 30 хоногийн хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна. 

 Түүнд хутгалуулж хүнд гэмтэл авсан О.Уламсайхан нь хагалгаанд орж, ухаан ороод байгаа  бөгөөд биеийн байдал тогтворжжээ. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=