
2021 оны нэгдүгээр сарын 23-нд Увс аймгийн Сагил сумын иргэн У.М нь гэртээ нөхөр Ч.А-ийн аягатай хоолонд хугалж, жижиглэсэн зүүг олноор нь хийж, алахыг завдсан нь хэргийн мөрдлөгийн явцад нотлогджээ. Хэргийг сийрүүлбэл, уг хэрэг гардаг өдөр У.М гэртээ хоол хийж, нөхөр Ч.А-ийн аяганд бантан хийж тавьсан. Хохирогч Ч.А тухайн аягатай хоолыг идэх явцад зүүний хугархайн хэсэг гарч ирснийг эхнэр У.М-д үзүүлж, яагаад аягатай хоолноос зүүний хугархай гарч ирж байгаа талаар асуусан байна. Ингээд таагүй нөхцөл байдал үүсч Ч.А аягатай хоолоо идэхгүй орхиж, гэрээсээ гарч явчээ. Гарч явсан хойгуур нь эхнэр У.М уг хоолны үлдэгдлийг гар угаалтуурын хувин уруу асгаж, аягыг угааж тавин хэргийн ул мөрөө баллахыг оролдсон ч хэргийн газрын үзлэгийн үеэр нотлох баримтуудыг олжээ. Ч.А-ийн хэвлийд долоон ширхэг гадны биет буюу зүүний хугархай байсан нь хэвлийн тойм рентген зургаар илэрснээс гадна хэргийн газрын үзлэгээр угаалтуурын хувин дотроос 23, гэрийн бусад газраас таван ширхэг зүүний хугархай олсон байна.
Шүүгдэгч У.М-д анхан шатны шүүхээс ногдуулсан 2.6 жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн бөгөөд өдгөө ялаа эдэлж дуусаад, суллагджээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.