АТГ-ын мөрдөгчид Төрийн ордон дахь УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд бичлэг хийн гүйцэтгэх ажиллагаа явууллаа. Тэрээр эхнэрийнхээ хамаарал бүхий 20 гаруй компани, ТББ-ыг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нуун дарагдуулсан юм
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хөрөнгө орлогын мэдүүлгийг харвал хоёр компани бүртгэлтэй байдаг. Гэвч эхнэр Б.Тунгалагтай хамтран 20 гаруй компани, төрийн бус байгууллага ажиллуулдаг болох нь хуулийн байгууллагын шалгалтаар ил болжээ. Авлигын эсрэг хуульд зааснаар, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Хуульд заасан гэр бүлийн гишүүн гэдэг ойлголтод түүний эхнэр багтах тул Б.Тунгалагийн нэр дээр бүртгэлтэй 20 гаруй компани, аж ахуйн нэгжийн хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ нуун дарагдуулсан гэсэн үг. Тухайлбал, “Андискауред” ХХК-д С.Ганбаатар 10 хувийг, эхнэр Б.Тунгалаг 90 хувийг эзэмшдэг байна. Мөн тэрбээр МҮЭХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа дэд ерөнхийлөгч асан Х.Амгаланбаатараар гарын үсэг зуруулан МҮЭХ-ны газрыг хууль бусаар шилжүүлж, авлига авсан хэрэгт сэжиглэгддэг. Зарагдсан газарт нь “Юнион Бюлдинг” баригдаж, тэнд эхнэр нь оффистой байсан гэх баримтууд ч хууль, хяналтын байгууллагынхны шалгалтаар ил болсон гэх. МҮЭХ-ны эзэмшлийн зочид буудлаас хууль бусаар орлого олж, эхнэртэйгээ хамтран ажиллуулдаг олон аж ахуйн нэгжээр дамжуулан татвараас зайлсхийж, мөнгө угаасан байж болзошгүй хэргээр ч шалгагдаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.