ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТЭЭР ЯВСАН ХҮҮХДҮҮД ХҮНИЙ НУТАГТ ГУДАМЖИНД ГАРЧЭЭ



/Ерөнхийлөгчийн тэтгэлгээр гадаадад очсон оюутнууд өлсөж үхэх дээрээ тулжээ/
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөр хэрэгжиж байгаа билээ. Уг тэтгэлгийн болзол хангасан хүүхдүүд АНУ, Их Британи, Герман, Франц, Чех, Канад, Польш зэрэг 15 улсын их, дээд суралцах эрхтэй болох бөгөөд өнөөдрийн байдлаар 400 орчим оюутан дээрх улсуудад суралцахаар эх орноосоо мордсон. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёрхон сарын өмнө эдгээр хүүхдүүдийг үдэж өгч, төрийн далбаагаа ёслол төгөлдөр гардуулж өгч байсан юм. Тэтгэлэгт тэнцсэн хүүхдүүдийн сургалтын төлбөр, байр, хоолны зардлыг манай улс бүрэн даана хэмээн Ерөнхийлөгч амласан байдаг. Гэвч Боловсролын зээлийн сангаас хүүхдүүдийн тэтгэлгийг шилжүүлэхгүй байгаагаас зарим сургуулиуд гэрээгээ цуцлах, мөн байрнаасаа гарах шаардлагыг тавьж, хүний нутагт гудамжинд гарахад хүрчээ. АНУ-д суралцаж буй нэгэн хүүгийн ар гэрийнхэн энэ талаар Боловсролын зээлийн сангийнхантай очиж уулзахад үл ойшоожээ. Улмаар зарим оюутны байрны төлбөрийг 8 сараас хойш хийгээгүй тул байрны захиргаанаас 3 өдрийн дотор байраа чөлөөлж өгөхийг хүсчээ. Тэр байтугай АНУ-ыг хохироосон хэмээн үзэж, мужийн шүүхдээ дуудагджээ. Уг нь УИХ-аас энэхүү Ерөнхийлөгчийн илгээлтэд зориулж, 150 тэрбум төгрөгийн санхүүжилт баталж өгсөн аж. Гэвч Боловсролын зээлийн сан сургуулиудаас нь ирсэн нэхэмжлэлийн дагуу мөнгөө шилжүүлэхгүй, дутуу шилжүүлэх, эсвэл огт шилжүүлэхгүй байснаас үүдэж, эцэг эхчүүд нь нэмэлт мөнгө төлөх, хүү алданги төлөх гэх мэтээр эдийн засгаараа давхар хохирч байна. 2024 оны 08 сард БЗС-тай байгуулсан гэрээнд АНУ-аас нэхэмжилсэн дүн болох 21800 доллар шилжүүлэх байтал 2025 оны 09 сарын Боловсролын сайдын баталсан тушаалаар 15750$-ийг л олгоно гэж гэрээний заалтаа зөрчиж эхэлжээ. Гэтэл одоог болтол төлбөр нь дансанд ороогүй, зөрүү 22.000.000 төгрөгийг ар гэрээс нь төлүүлэх нөхцөл байдалд зориудаар оруулж байгааг эцэг эхчүүд нь эсэргүүцэж байна. Байр, сургалтын төлбөрөөс гадна сар бүрийн тэтгэлгийг нь өгөхгүй байгааг ч зарим оюутнууд эсэргүүцэж, “Стипендээ авъя аа, өлсөж үхлээ шдээ” хэмээн Ерөнхийлөгчид сануулж эхэллээ.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=