Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болно.Даншиг наадмын талаар НЗДТГ-аас болон зохион байгуулагч холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Нийслэлийн Аялал, жуулчлалын газрын дарга Д.Батсүх “1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд залах үеэс Даншиг наадмыг зохиож ирсэн. Иймд, Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан, өвөрмөц онцлогтой тус наадмыг жуулчдыг татах зорилготой зохион байгуулдаг. Энэ жилээс эхлэн нийслэлийн өдөр болон Даншиг наадмыг нэгтгэж, нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам” нэрийн дор жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрүүдээр зохион байгуулна” гэлээ.
“Хүрээ цам-Даншиг наадам 2025” үеэр дараах үйл ажиллагааг зохион байгуулна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.