ҮНДСЭН ХУУЛИЙГ САНААТАЙ ЗӨРЧСӨН Х.БУЛГАНТУЯАГИЙН БҮРЭН ЭРХИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЭН ШАЛГАЯ!



Ард түмэн бидний хамгийн том алдаа бол маш гэнэн. Одоо хэрсүү хандаж сурцгаая! Гэнэн зангаасаа болж Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй луйварчдыг оройдоо залж, улсаа ухуулж, уруудан доройтлоо. Энгийн жишээ татахад “Шударга-5”-ыг хөдсөн дээлтэй талбай дээр тэмцэж явахад, өдрийнхөө хүнсийг авахад 20 мянган төгрөгөөр тор дүүрдэг байлаа. Одоо 50-60 мянган төгрөгөөр тор дүүрэх үү? Инфляци өсч, амьдрал уруудаж явахад хөшигний ард нүүрсний мафийнхан олон зуун тэрбум биш их наядаар нь хулгайлж, хөлжиж байсан баримт, гэрээнүүд нууцаас гарч байна. Нүүрсний мафийн гол зангилааг атгаж, гал тогоонд нь ажиллаж байсан хүн бол гишүүн Х.Булгантуяа. Нүүрсчид олон тэрбумын хулгайгаа хийхийн тулд Боомт сэргэлтийн үндэсний хороо гэгчийг байгуулсан байдаг. Уг нь боомт, хилийн асуудлыг Гаалийн Ерөнхий газар хариуцсаар ирсэн. ГЕГ нь Улсын Татварын Ерөнхий газар болоод Тагнуулын байгууллагын салшгүй нэг хэсэг. Тиймээс нүүрсчид хулгайгаа ногоон гэрлээр хийхийн тулд дээрх Боомтын хороо гэгч “тоглоомын хороо”-г байгуулсан нь төлөвлөгөөний нэг хэсэг нь байсан аж. Нүүрсний мафийн хувьд өөрийн хүнийг Боомтын сайдад тавих үлдэв. УИХ-ын гишүүн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд явсан Х.Булгантуяа Боомтийн сэргэлтийн үндэсний хорооны дарга болсон нь ийм учиртай. Нэг үгээр Х.Булгантуяа нүүрсчдийн гал тогоог хариуцаж байсан гэсэн үг. Гэтэл өнөөдөр нийгэмд Х.Булгантуяа өөгүй цэвэрхэн, гэнэн нэгэн хэмээн өөрийгөө өрөвдүүлэх тактик хэрэглэж, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын өмнөөс золиослогдсон дүрийг бүтээж байна. Нүүрсний мафийн гал тогоонд ажиллаж байсан эл эмэгтэй санаатайгаар Үндсэн хууль зөрчиж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах үйл ажиллагааг гардан гүйцэтгэхээс өөр арга замгүй байсан болохоос хууль мэдэхгүйдээ УИХ-ын дэд даргаас огцорсон юм биш. Ийм гэнэн сэтгэлээр бид хандаж болохгүй. Хятад, Америкт эдийн засгийн чиглэлээр их дээд сургууль магистр хамгаалсан УИХ-д гурван удаа сонгогдсон, хоёр удаа сайд хийсэн Х.Булгантуяа ҮХЦ-ийн хуралдаанд өмгөөлөгчгүй орсон нь өөрийгөө өрөвдүүлэх тактик байсан аж. Өнөөдөр түүний гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай ярьж байна. Засгийн газрыг огцруулах хуралдааны өмнө Монголын толгой хуульчид Х.Булгантуяад хандаж олонтаа анхааруулсан. Гэвч тэр хэнэггүй, гэнэн зангаасаа бус өөрөө нүүрсний хулгайд гараа нэгэнт дүрчихсэн болохоор ҮХ-ийг санаатай зөрчихөөс өөр арга байгаагүй юм. Нүүрсний мафийнхан Х.Булгантуяаг хайрлаж, хамгаалж байгаа ч цаагуураа “гал тогоон”-д нь ажиллаж байсан хүүхэн харанхуй нүх рүү шидэгдвэл хамаг үнэнээ тоочиж өөрсдөө араас нь шорон луу маршилна хэмээн эмээж буй нь тэр.
УИХ-ын гишүүнээр сонгогдоод:
-Би Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглаж байна гэдэг. Хэрэвзээ тангарагаасаа няцвал хуулийн ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн! Энэхүү тангарагийг Х.Булгантуяа арай мэдээгүй явсан юм биш биз. Тиймээс Х.Булгантуяагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах ёстой!
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=