Сэлэнгэ аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон Д.Өнөрболор Алтанбулаг суманд зориулах төслийг өөрийн гараар цуцлуулжээ. Алтанбулаг сумын ард иргэд "Улсын жишиг сум" болгох хүсэлтээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд уламжилж, Ерөнхий сайд ч дэмжиж ажиллахаа илэрхийлснээр тус ажил 2022 оны улсын төсөвт тусгагдсан байжээ. Гэтэл УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хорооны хурлын үеэр гишүүн Д.Өнөрболор Алтанбулаг сумыг “Жишиг сум” хөтөлбөрт хамруулах төслийг цуцалж, хуваарилагдсан хөрөнгийг өөр сумын байшин барилгын гаднах засварыг хийх төсөл болгон өөрчлөх саналыг гаргаж Байнгын хороо нь дэмжжээ. Ингэснээр Монголын түүхэнд тодоор бичигддэг Алтанбулаг сумынхны “Жишиг сум” болох том мөрөөдлийг Д.Өнөрболор гишүүн өөр сумын фасадны засвар хийх жижиг ажил болгож орхижээ. Ийнхүү "Жишиг сум" болох хөтөлбөрийг нь жижиг сумын дээврийн ажлын засвараар дүйцүүлж ойлгож байгаа УИХ-ын гишүүн Д.Өнөрболорыг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татахаар сонгогчид нь гарын үсэг цуглуулж эхэлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.