АВТОБУСНЫ ЖОЛООЧИЙН ОНОШ БАТЛАГДАЖ, ТУС БААЗЫН 17 ХҮНИЙГ ТУСГААРЛАЛАА


“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын автобусны жолоочоос Covid-19 халдвар илэрлээ гэх мэдээлэл өчигдөр гарсан билээ. Энэ талаар тус байгууллагын албаны хүмүүсээс тодруулахад “PCR шинжилгээний хариу гарах хүртэл мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн тайлбарыг өглөө. Одоогоор жолоочийг тусгаарлаж, шинжилгээнд хамруулаад байгаа ажээ.

Халдвар авсан байж болзошгүй гэх энэхүү жолооч нь өнгөрөгч арваннэгдүгээр сарын 30-наас хойш ажилдаа ирээгүй гэнэ.  Сэжиг бүхий тохиолдол илэрсэнтэй холбгдуулан  өнөөдөр “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн жолоочдыг бүгдийг шинжилгээнд хамруулж байна.

НЭМЭЛТ: ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр автобусны жолоочийн онош батлагдсаныг мэдээллээ.  Тэрээр "Өчигдөр мэдээлсэн автобусны жолоочийн онош батлагдсан. Энэ хүн арваннэгдүгээр сарын 30-наас хойш тусгаарлаад байсан. Одоогоор тус автобус баазын 17 хүнийг ойрын хавьтал хэмээн тусгаарлаад байна. Автобусны жолоочийг бид гэрийн хорионд байлгаж байсан. Бид халдварын голомтоос зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлуудыг 21 хоног тусгаарлаж байгаа" гэлээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=