ДОТООДДОО ХАЛДВАР АЛДАХАД ХҮРГЭСЭН ЗАРИМ ХҮМҮҮСТ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖЭЭ


Монгол улс дотооддоо коронавирусийн халдвар алдаагүй 10 сар болсон. Гэвч зарим албан тушаалтнуудын хэнэггүй байдлаас болж, “Энхсаран” сувиллаас халдвар алдагдаж, дотоодод тархсан. Харин эдгээр хүмүүст эрүүгийн арга хэмжээ авч байгаа талаараа Шадар сайд  Я.Содбаатар мэдэгдлээ. Тэрээр “Хариуцлагын асуудлыг тооцно. Тодорхой цэг, үйлдэл дээр алдаа гарсан зүйлс бий. Хариуцаж байсан төрийн алба хаагч, дарга нар байна. Зарим нэг дээр нь эрүү үүсээд явж байгаа. 13 хүн дээр шалгалт хийгдэж байгаа. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосон үед төрийн албан хаагчид амаргүй үед ажиллаж байна. Хэдэн цаг тэсгим хүйтэнд зогсож байна. Эмч нар дотроо халдвар алдаж  байна. Гэхдээ энэ хугацаанд ажил хариуцаж байгаа хүнийг халж, сэлгэх нь хэр зохимжтой эсэхийг бодолцож байна” хэмээн хариулав.

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=