НИЙСЛЭЛД КОРОНАВИРУСИЙН ДӨРВӨН ГОЛОМТ БАЙНА


Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллийг хүргэж байна.  Өчигдөр /2020.11.26/ нийт 18031 хүнд PCR шинжилгээ хийхэд 26 хүнээс Covid-19 илэрч, дотоодын халдвар 300 боллоо. Батлагдсан 26 тохиолдлын хоёр нь нийслэлд , Сэлэнгэ аймагт ес, Орхон аймагт нэг, Дархан-Уул аймагт 11, Дорноговь аймагт хоёр иргэнээс халдвар нэмж илэрчээ. Монгол Улсад батлагдсан халдварын тоо 738 болж, 347 хүн эдгэрсэн, ажиглалтад 24, гэрийн ажиглалтад нэг хүн, ажиглалт тандалтын хугацаа дууссан 322 хүн байна.  ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт нийтдээ 384 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байгаа. Үүнээс 80 настай нэг хүний биеийн байдал маш хүнд байна. Энэ хүн аппаратад байгаа, сахартай, даралт өндөртэй, зүрх судасны архаг өвчтэй. Гэхдээ биеийн байдал тогтвортой байна. Хүнд хүн тав, хүндэвтэр 72, хөнгөн 306 хүн байна. Өвчлөгсдийн насны байдал 2-90 нас, дундаж наслалт нь 32.8 байна. Улаанбаатар хотод бүртгэгдсэн хоёр тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан гэр бүлийн хүүхэд байсан бол нэг нь бариа засалтай холбоотойгоор халдвар авсан. Улаанбаатар хотод дөрвөн голомт байгаа. Сувиллын ажиглалтад байсан 59 хүн батлагдсан тохиолдолд орж байгаа.

Өчигдөр ХӨСҮТ-ийн нэг эрүүл мэндийн төвийн ажилтан халдвар авч, нийт 11 эмнэлгийн тусламж үзүүлж байсан хүмүүс халдвар авсан байна. Өнөөдөр хоёр хүн эдгэрч, сувилал руу шилжжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=