ХҮНИЙ МАХАН ХҮНСТЭН ЭР ШОРОНД ОРООД ГЭРЛЭЖЭЭ


Ричард Рамирез нь 1960 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр төрсөн. Мексикийн Техас мужийн Элл Пассо хотод мэндэлсэн тэрээр 15 хүний амь насыг хороосон хэргээр цаазаар авах ял шийтгүүлжээ. Ричард Рамирез 1980-аад оны сүүлээр “Шөнийн ангууч” гэсэн нэрээрээ дуулиан тарьж байсан нэгэн. Таван настайдаа гэр бүлийн хамт АНУ-д цагаачлан ирсэн ба түүний аав нь түргэн ууртай, муйхар нэгэн байсан аж. Эцэг эхийн хараа хяналтаас гарсан 8 настай Рамирез цавуу үнэрлэж, мариухан татаж мансуурах донтой болж, зан араншингийн хувьд ч психопат /эмгэг зан төрх/ болж эхэлсэн байна. Дунд сургуулиа бүрэн дүүргэж чадаагүй тэрээр сургуулиа орхиж гэмт хэргийн зам руу орж машин хулгайлж, мансуурсан хэргээр цагдаагийн байгуулалад хэд хэдэн удаа баригдаж байв.      Рамирез авга ах Майк дээрээ өссөн бөгөөд түүнийг алуурчин болоход авга ахын нь нөлөө багагүй байсан. Авга ах Майк нь Ветьнамийн дайны үед  тусгай хүчинд алба хааж байсан бөгөөд Ветьнам цэргүүдийг зэрлэгээр тамлан алж, хороож байсан гэрэл зургуудыг Рамирезэд үзүүлдэг байснаас алуурчны гэмт зан төрх бүрдэж эхэлсэн гэдэг. Түүнийг 12 настай байхад нь авга ах Майк эхнэрээ нүдэн дээр амь насыг хохироож сэтгэл зүйн цочролд орсон байна. Хожим цуврал алуурчин мэдүүлэхдээ би анх энэхүү аллагыг харсанаас хойш хүнийг алах юу ч биш юм байна, амархан юм байна гэж бодож эхэлсэн. Яваандаа би хүн алах дуртай болж тэдний цусанд шунаж эхэлсэн гэсэн байдаг.  Анх 1985 оны гуравдугаар сарын 17-нд Рамирез 22 настай Мариа Эрнандс руу гэрийнх нь гадаа байхад довтолжээ. Түүнийг гэрлүүгээ орохынх нь өмнө буудсан бөгөөд мөн ойролцоо байсан Дэйл Оказаки \34 настай\ гэгчийг буудан хороожээ. Эрнандс золоор амьд үлдэж сум түүний халаасанд байсан түлхүүрийг оносноос эрч нь буурсан байна. Оказакийг алсанаас цагийн дараа Монтеррэй цэцэрлэгт хүрээлэнд очиж 30 настай Цай Лиань Юүнийг машиндаа сууж байхад нь хэд хэдэн удаа бууджээ. Цагдаагийн ажилтан хохирогчийг олох үед дөнгөж амьд байснаа эмнэлгийн тусламж ирэхээс өмнө амьсгал хураажээ. Нэг өдөр гарсан дээрх 2 халдлага хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэр даруй цацагдаж хүмүүсийг айдас, шоконд оруулж аюулгүй байдлаа хангахын тулд дор бүрнээ арга хэмжээ авцгааж байлаа.

Гэмт этгээдийг хэн ч тодорхой дүрслэж чадахгүй байлаа. Урт хар үстэй, хурц догшин харцтай, том арзгар шүдтэй гэж тодорхойлж явган алуурчин гэж нэрлэж байв. Дээрх гэмт халдлагаас хойш 10 дараа  64  настай Винсент Зазарра түүний эхнэр Максин  /өндөр настан/ нарыг гэрт нь буудаж амь насыг нь хохироосон хэрэг гарав. Хадагтай Зазаррагийн /44 настай/ биеийг зэрлэгээр тохуурхан даажигнаж, тамлаж зовоосон нь илт байлаа. Хэргийн газар очсон цагдаа нар аймшигтай аллагын дүр төрхийг хараад орж чадахгүй цочирч байв. Рамирез хэргийн газар хөлийн мөрөө үлдээснийг цагдаагийн байгууллагын шинжээчид гэрэл зураг тухайн үеийн Кириминалистик арга хэрэгслээр бэхжүүлэн авчээ. Тэтгэвэрийн хөгшдийг тэдний хүү Петрийн гэрт байхад нь дээрх хэрэг гарсан байна. Хэргийн газраас олдсон галт зэвсгийн сум өмнө гарсан хэргийнхтэй тохирч байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдов. Мөрдөгчид хэргийг үйлдэж байгаа этгээд цуврал аллага үйлдэж байгааг анхааралдаа авч өргөн бүрэлдэхүүнээр хэрэг мөрдөх ажиллагааг явуулж эхлэв. Шуурхай ажиллаж, сэжигтний ам зургийг гарган,  урьд ижил төстэй аргаар, галт зэвсэг ашиглан хүч хэрэглэсэн хэргээр шалгагдаж байсан хүн нэг бүрийг шалгаж эхэлсэн байна. 2 сарын дараа гэмт этгээд хохирогч Зазаррагийн хөрш Хятад гаралтай тэтгэвэрийн хөгшид болох эхнэр нөхөр Харолд, Джэйн Ву нарыг хэрцгийгээр хүчирхийлжээ. Үл мэдэгдэх шалтгааны улмаас гэмт этгээд тэднийг амьд үлдээхээр шийдсэн байна. Амьд үлдсэн хохирогчид ойролцоох цагдаагийн хэсэг дээр очиж урт хар үстэй, аймшигтай харгис хэрцгий эрийн халдлагын тухай мэдээлжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэмт этгээдийг “Шөнийн ангууч” гэж нэрлэн ам зургийг мэдээллийн хэрэгслээр гаргаж эрэн сурвалжилж байлаа.

1985 оны тавдугаар сарын 29-ний өдөр гэмт этгээд 83 настай Малвиал Кэллэр түүний дүү 80 настай хөгжлийн бэрхшээлтэй Бланч Волфруу довтолжээ. Тэднийг тус бүрийг нь алхаар цохиж, тэр ч байтугай хүчинджээ. Эгч дүүсийн гэрийн унтлагын өрөөний ханан дээр уруулын будгаар үл танигдах дүрс зурж орхисон байна. Халдлагын үеэр дүү Бланч амьд үлджээ. Маргааш нь 41 настай Рут Уйлсан болон түүний 12 настай хүүг гэртээ байхад нь ахин халдав. Алуурчин Рутыг хүчирхийлж тамлан зовоож тайшаал авах үедээ түүний хүүг өөр өрөөнд цоожилж орхисон байна. Рамирез хохирогчийг хутгаар зүсэн гэмтэл учруулсан ч тэднийг амьд үлдээсэн байна. 6,7-р сард гэмт этгээд дахин 3 ч эмэгтэй хүний аминд хүрэв. 2-ынх нь хоолойг хэрчиж, нэгийг нь зодож алсан байна. Хохирогчдыг бүгдийг нь гэртээ байхад нь гэмт хэрэгтэн халджээ. Долдугаар  сарын 5-нд 16 настай Уйтни Бэннэтэд халдаж төмөр саваагаар цохиж гэмтээсэн боловч хохирогч амьд үлджээ. 1985 оны 7-р сарын 7-нд 63 настай Фортуна гэгч эмгэн рүү сэжигтэн этгээд дайрчээ. Гэмт этгээд эмгэнийг хүчиндэхийг оролдож эмгэн орилж хашгирсан тул зугтан оджээ. Иймэрхүү байдлаар 7 сарын 20-нд иргэд рүү халдсан хоёр ч тохиолдол бүртгэгдэв. Санвалли дахь 32 настай Читат Асавам болон түүний эхнэр Сакима нар луу хүч хэрэглэн довтолжээ. Үүний дараагаар 66 настай хөгшин эмгэн, өвгөн 2-ыг буудсан байна. Гэмт хэрэгтэн гэнэт урьдчилан таахын аргагүйгээр ихэвчлэн өөрийгөө хамгаалах чадваргүй өндөр настан, гэр бүлийн хосууд руу гэртээ байхад нь хүч хэрэглэн довтолж, хүчиндэж байгаа нь сэтгэл зүйн дүр төрхийг үүсгэхэд тодорхой мэдээллийг өгч байв. 8-р сарын 6-нд Кристофер Петерсон болон түүний эхнэрийн араас гэмт этгээд бууджээ. Хохирогчид зугтаж нуугдан амьд гарав. Үүнээс ахин хоёр хоногийн дараа Даймонд баранд халдлага гарч Ахмед Зиаг буудаж түүний эхнэрийг хүчиндэж, зэрэмдэглсэн байна. Хохирогчдын дүрслэж байгаагаар сэжигтэн явган, урт хар үстэй, гялалзсан нүдтэй нэгэн байсан гэж байгаа нь гэмт хэргийг нэг л хүн үйлддэг гэсэн мөрдөгчдийн таамгийг улам лавшруулж байв. Үүнээс хойш 10 хоногийн дараа буюу наймдугаар сарын 17-нд 66 настай хөгшин эрийг буудан хороож түүний эхнэрийг хүч хэрэглэн зоджээ. Амьд үлдсэн эхнэрийн мэдүүлэг сэжигтнийг бэлгийн асуудалтай байгааг нотолсон байна.

Ийм маягаар “Шөнийн ангууч”-ийн халдлага улам бүр аюултай болж давтамж нь ойртох болов. Тухайн үед байсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гэмт хэрэгтнийг улам бүр дэврээж, иргэд улам бүр айдаст автаж, гэрийн үүд хаалга, аюулгүй байдалд анхаарч  байлаа. Цуврал алуурчныг түүний хамгийн сүүлд үйлдсэн хэргийн хохирогчийн  мэдүүлэгт үндэслэн баривчилсан байна. Биг Карнс түүний сүйт бүсгүй Эриксон нар руу луу галт зэвсэг хэрэглэн халдаж, залуугийн толгой тус газар буудаж, эмэгтэйг хүчирхийлсэн байна. Тэднийг хар талын хүчин Сатанаг шүтэж, түүнд хайртай гэж хэлэхийг шаардсан байдаг. Сэжигтэн зугтах үед амьд үлдсэн хохирогч түүний царай зүс болон унаж явсан  улбар шар өнгийн  тоёото машиныг харж амжжээ. Хохирогчийн мэдүүлгийн дагуу цагдаагийн байгууллагаас автомашиныг нэн даруй эрэн сурвалжлах ажиллагааг эхэлж, удалгүй нэгэн галт тэрэгний буудлаас олов.  Бүртгэлээс үзэхэд машин хулгайлагдсан байсан бөгөөд жолоочийн залуур,  толиноос хурууны хээ илэрснийг шинжилгээнд өгчээ. Тэр дороо хариу гарч урьд цагдаагийн байгууллагад удаа дараа согтуугаар танхайрсан, хүнд халдаж байсан хэргээр баривчлагдаж байсан Ричард Рамирез болох нь тогтоогдож нэн даруй түүний байгаа газрыг тогтоохоор ажиллаж эхлэв. Хэрэгтэнг баривчлах ажиллагаанд ахин хүний амь нас хохироохгүйн тулд цагдаагийнхан болгоомжтой ажиллаж Лос анжелест машин хулгайлахаар завдаж байхад дайралт хийсэн байна. Тэр зугтаж биедээ гэмтэл учруулсан тул яаралтай туслаж үзүүлж, аюулгүй болгосон байна.   

Шүүх хурал

АНУ-ын түүхэнд хамгийн их зардал гаргаж, хамгийн удаан үргэлжилсэн шүүх хурлуудын нэгээр цуврал алуурчин Ричард Рамирезийн шүүх ажиллагаа нэрлэгддэг. Түүний шүүх хурал бүтэн хоёр үргэлжилнээс гадна нэг удаа завсарлаж,1600 иргэдийн төлөөлөгч, 100 гаруй гэрч, мөн өдий төдий аллагын баримт, сэлт, батлагдаагүй сэжиг таамгууд байснаас 13 удаагийн аллага,  5 удаагийн алахаар завдсан үйлдэл,  11 удаагийн бэлгийн хүчирхийлэл, 14 удаагийн хулгайн үйлдэлд прокурор яллаж оролцжээ. Сунжирсан, дуулиантай шүүх хурлын явцад иргэдийн төлөөлөгч Филис Синглтари гэртээ буудуулж нас барсан шүүх хурлыг завсарлахад хүргэжээ. Иргэдийн төлөөлөгчид айж, хүмүүсийн дунд Рамирез шоронгоос хамсаатантай холбогдож хэрэгт хамааралтай иргэдийн төлөөлөгчдийг алж байна гэсэн цуу яриа дэгдэснээс бүгд хуралд оролцохоос татгалзав. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж энэ хэрэгт Рамирез хамааралгүй харин хохирогчийн найз түүнийг хардсаны улмаас буудсан болохоыг олж тогтоосноор шүүх хурал ахин үргэлжилжээ. Удаж удаж гарсан шүүх хурлын шийдвэрээр түүнийг хийгээр хордуулж% цаазаар авахаар ял шийтгэсэн боловч өнөөг хүртэл гүйцэтгээгүй байна.

Шоронд болсон хурим

Тэр Сатанист, галзуу мэт рок дуу сонсож, мансуурах дуртай байснаас хэрэгт зарим нэг хүмүүс шоронд байгаа түүн рүү захидал бичиж, түүнийг шүтэж байгаа илэрхийлэх болжээ. Энэ үед түүн рүү 75 удаа захидал бичсэн Дорин Лио гэгч чөлөөт сэтгүүлийн эрхлэгч эмэгтэй анхаарлыг өөртөө татаж чадсанаар тэд шоронд гэрлэжээ. Лио Рамирезийг цаазаар авсан өдөр амиа хорлоно хэмээн гэрээслэл үлдээсэн ба 2006 онд шүүх түүний давж заалдах хүсэлтийг ахин авч хэлэлцэх шаардлагатай гэж үзээд байгаа юм байна. Одоо тэрбээр сан Квентиний шоронд цаазлагдах ялаа хүлээн суусаар байгаа гэнэ. 


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=