ОРОСЫН ШОУ ОДДЫН АРД МАФИЙНХАН НУУГДАЖ БАЙДАГ


Оросын шоу бизнес бүхий л төрлийн ил тод бизнесээс ямагт хамгийн бохир бөгөөд гэмт хэргийн шинжтэй байсан, одоо ч тэр л хэвээрээ байна. Тухайлбал Оросын алдарт өмгөөлөгч, нийгмийн зүтгэлтэн, теле хөтлөгч Павел Аслахов ингэж үзэж буй. Тэр юу ярихаа мэддэгт нь эргэлзэх аргагүй. Алла Пугачёва, Филипп Киркоров, Игорь Крутой гээд оросын эстрадын олон од түүний үйлчлүүлэгчдийн дунд ноцтой асуудал байсаар байна.


Хачирхалтай симбиоз

Нэрт өмгөөлөгчийн үгэнд зарчмын хувьд цоо шинэ юмуу сенсаци агуулга огтхон ч байхгүй билээ. Оросын шоу-бизнес өнөөгийн ийм дүр төрхөө өнгөрсөн зууны ерээд оны эхээр олж авсан юм. Аль ч өндөр орлоготой үйл ажиллагааны төрөл шиг гарааны нэлээд нухацтай хөрөнгө мөнгө шаарддаг нь мэдээж. Тэр үед өнөөгийн маш олон од хэн ч үл мэдэх охид хөвгүүд өөрсдөд нь хэн мөнгө оруулахыг зөвшөөрөх бол хэмээн оффис, саун, архины газруудаар горьдож явсан. Тэгэхдээ ямар ч хамаагүй нөхцлөөр шүү. Харин бодитой чөлөөт мөнгө тухайн үед зөвхөн дээрэмчдийн гар дээр л байлаа. Чухамхүү иймээс л тэр цагийн Оросын хулгай дээрмийн бүтцүүд оросын эстрад болон шоу бизнесийн одоогийн мега оддын анхны ивээн тэтгэчид, продюсерууд нь болжээ. Оросын өнөөгийн бизнесийн бараг түшиг тулгуур нь болдог хуучны архаг дээрэмчид одоогийн “Оросын эстрадын сонгодог од” заримтай нь хамгийн халуун нөхөрсөг харьцаагаа хадгалсаар яваа билээ. Ийм хачирхалтай симбиозын яруу тод жишээ нь одоогийн оддын оргил Алла Пугачевагийн цор ганц бодит өрсөлөгч гэгддэг София Ротару болон олноо Тайванчик гэж алдаршсан архаг гэмт этгээд асан одоо нэр хүнд бүхий бизнесмэн Алимжан Тохтахунов хоёрын хоорондын харилцаа юм. Энэ хүн аль 1972 онд София Ротаруг нэрд гараагүй залуухан дуучин бүсгүй ЗСБНХУ-аар аялан тоглолт хийж явахад нь анх олж харжээ. Тайванчик шууд Ротаруд сэтгэл нэн татагдсанаас түүнд, түүний нөхөр болон хөгжимчдөд нь бүхэл бүтэн ресторан хөлсөөд, тэр үеийн зөвлөлтийн хэмжүүрээр дээд зэргийн тансаг дайллага хийж байлаа. Мань эр тэр цагаас хойш дуучин эмэгтэйг “Далавчин дороо” авч, бүхий л аялан тоглолтын ахуй нөхцөлийг нь дээд зэргээр ханган, байнга дээдсийн бэлэг барьдаг болсон аж.


Тэгэхдээ Тайванчик зөвхөн Ротару, Пугачева болон Иосиф Кобзонтой төдийгүй бусад олон ододтой нөхөрлөв. Одод болон овгоруудын харилцан холбоо зарчмын хувьд хангалттай жентельмэн нөхцлүүд дээр тулгуурласан байдаг. Мөнөх Павел Астаховын үгээр бол, оросын мафиуд хэзээ нэгтээ архаг дээрэмчин өвөг Махногийнхөө янхнууд болон жүжигчдэд бүү хүр гэж тунхагласныг зарчмаа болгож авсан бололтой. Үүнээс гадна дээрэмчид нь аль нэг одын задаргаанд хааяа санхүүгийн ноцтой тусламж үзүүлдэг аж. Харин үүний нь хариуд аль ч од ямар нэг ёслолд заавал гүйж очих үүрэгтэй. Тоглоомын дүрэм хэдийнэ өөрчлөгдөж, мега одод бие даасан хөрөнгө чинээтэй болтлоо томорсон боловч энэхүү зарчим одоо хэр хадгалагдсаар буй нь сонирхолтой. Ротару ч Пугачева ч Кобзон ч ийм арга хэмжээнүүдэд оролцсоор л явна.


Одод яваандаа мафийнхнаас нүүр буруулах аюултай

Дээрэмчид, мафи олон оддын хоорондын харилцаа цаг ямагт эвсэг хар үүлгүй байдаг гэвэл бас үгүй юм. Үүний тод жишээ нь байрныхаа орцонд буудуулсан Авраам Руссогийн хувь заяа гэрчилнэ. Жинхэнэ буруутнууд нь тэгж ингээд олдоогүй гэх ч Руссог түүний гол ивээн тэтгэгч бөгөөд асран хамгаалагч Черхизовын захыг хянадаг нэр хүнд бүхий босс л “захиалсан” гэж хүнд гарын хүрээнийхэн ярьдаг. Чухамхүү энэ босс л хэний ч үл мэдэх Руссод дээш гарахад нь хэзээ нэгтээ хагас сая гаруй доллараар тусламж үзүүлсэн байна. Харин хожим нэр алдар Авраамын толгойг эргүүлэхгүй, тэр гол ивээн тэтгэгчээ умартан “хаяад” өөр нөлөө бүхий этгээдүүд рүү зтүгэж эхэлснээс л ийм эмгэнэлт явалд хүрчээ. Эцсийн дүнд Руссо удтал эмчлүүлээд харин дараа нь эх орноосоо нууцаар цагаачлан одсон билээ. Одоо түүний оросын шоу бизнесийн үүд үүрд хаагдсан нь ойлгомжтой. Өөрсдийн ивээн тэтгэгчидтэйгээ иймэрхүү таагүй харьцсан нь Анастасия Волочкова, Катя Лель мэтийн алдартай оддод ч ялгаагүй мафийнхнаас алганы амт үзэж байв. Их театрт хавчиж гадуурхах болсон нь түүнийг дунд зэргийн бүжигчин явахад хэзээ нэгтээ оддын төвшинд гарахад нь ивээсэн хэн нэг атаманы нь ажли мөн гэж Волочкова өөрөө хүлээн зөвшөөрсөн юм.

Ноёд ба алиа салбадайнууд

Ойролцоогоор 1995 оноос эхлээд оддын “арыг даах” байдал хачирхалтайгаар өөрчлөгдөж эхэлжээ. Учир нь Кремлийн дээд хүрээнийхэн огт санаанд оромгүйгээр урлаг болон шоу-бизнесийг шохоорхох болсон байна. Орос улсад ийм өрсөлөгчийн өмнө ямар ч дээрэмчид хчүгүй билээ. Жишээ нь Борис Гребенщиков, “Чайф” хамтлаг мэтийн орчин үеийн шоу-бизнесийн оддыг ивээдэг гэх Владислав Сурзовыг өнөөгийн Кремлийн засаг захиргаан дахь урлаг, гоо сайхны гол үнэлэгч хэмээн үздэг. Энэхүү бүхнээс хүчтэй “саарал их хамба” Агата Кристатай бүр хамтын альбом ч гаргасан гээд бод доо. Тэрбумтан Роман Абрамович болон “Сбербанк”-ны тэргүүн асан одоогийн “Поста Россий”-гийн эзэн Андрей Казьмин нар ч урлагт бас элэгтэй. Абрамовичийн хувьд Пугачева, Земфира болсон бусад ододтой нөхөрлөдөг. Харин дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтад багтдаг Юрий Лужковын ар талд эхнэрийн төрсөн ах Виктор Батурины санхүүгийн дэмжлэг болон хувьцааны ухаалаг бодлогын ачаар супер дуучин Дима Биланы од гялалзсан ч гэж ярилцдаг.


Тэгвэл мөн ялгаагүй оросын мега одууд өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар олны танил од болж, нэр хүндээ өсгөх аятайхан боломж олжээ. Тэр нь ОХУ-ын мөнхийн ерөнхийлөгч Владимир Путинийг дэмжсэн “Чиглүүлэгч од” /Путеводная звезда/ гэх нэртэй дууг зохиолжээ. Энэ дууг Григорий Лепс, “Eurovision” тэмцээний ялагч, поп од Дима Билан, реппер Тимати зэрэг уран бүтээлчид бүтээжсэн байна. Дууны хэсгээс орчуулбал

...Амьдралын далайд хэцүү зүйл олон ч төрөлх эрэг биднийг аюулгүй байлгана

Мянган оддын дундаас цор ганц нь үнэн бөгөөд тод, тэр бол Чиглүүлэгч од

Чиглүүлэгч од бидэнтэй хамт байж, замыг минь зааж өгвөл бид хүчирхэг гэж В.Путиныг магтсан байдаг.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=