КАРАОКЕД ОРСОН БОЛОН “ЭМОЦИ” ПРОДАКШНЫ ТОГЛОЛТЫГ ҮЗСЭН ХҮМҮҮСЭЭС ХАЛДВАР ИЛЭРСЭЭР БАЙНА


Covid-19-ийн халдвартай нь тогтоогдсон иргэдийн ойрын болон дам хавьтлыг тогтоох, тусгаарлах, шинжилгээнд хамруулах ажил үргэлжилсээр байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод зургаан тохиолдол шинээр бүртгэгдэж нийслэлд батлагдсан тохиолдол 60 боллоо. Зургаан тохиолдлын нэг нь ойрын хавьтагчийн давтан шинжилгээнээс илэрсэн бол бусад таван тохиолдол нь гэр бүлийн гишүүн, караокед орсон нь батлагдсан тохиолдлын хавьтал юм.

Тодруулбал, арваннэгдүгээр сарын 9-ний 17.00 цагаас арваннэгдүгээр сарын 11-ний 03.00 цаг хүртэл Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Арслантай гүүрний баруун хойно Багшийн хөгжлийн ордны чанх хойд талд байрлах "Говь гурван сайхан" караокегоор үйлчлүүлсэн иргэд ХӨСҮТ-ийн 80086829 утсаар холбогдох шаардлагатай байгааг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа. 

Бүртгэгдсэн халдварууд ихэвчлэн голомтлогдсон, хавьтал болсон хүнээсээ халдвар авсан байгаа юм.  Эхний батлагдсан халдварын голомт болсон жолооч Д-ийн гэр бүлийн ойрын хавьтлууд болох 15 хүнээс халдвар илэрсэн бол үүнээс улбаатай караокед орсон хүмүүсээс үргэлжлэн халдвар илэрч байна. 

Мөн арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Соёлын төв өргөөнд “Эмоци”продакшны тоглолтыг 10-16 дугаар эгнээний 23-46 дахь суудалд сууж үзсэн хүмүүс буюу 

Аравдугаар эгнээний 29-32, 45-47

Арваннэгдүгээр эгнээний 39-40

Арванхоёрдугаар эгнээний 25-26, 35-40, 45-48

Арвангуравдугаар эгнээний 36-38, 46-48

Арвандөрөвдүгээр эгнээний 30-34, 39, 46

Арванзургадугаар эгнээний 40 дүгээр суудалд суусан хүмүүс яаралтай холбогдож, лабораторид шинжилгээ өгөх хэрэгтэй байна. Дээрх тоглолтыг үзсэн хүмүүс 92263888, 92268517 дугаарын утсаар холбогдоно уу. 

 

  

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=