ХАЛДВАРЫН ТАРХАЛТААС ХАМААРЧ ХӨЛ ХОРИОНЫ ДЭГЛЭМИЙГ СУНГАХ ЭСЭХЭЭ ЯРИЛЦАНА


Коронавирусийн халдварын дотоодын тохиолдол илэрснээс хойш 14 хоног өнгөрч байна. Энэ хугацаанд халдвар голомтолсон хэлбэрээр илэрч, өнөөдрийн байдлаар 699 тохиолдол илрээд байгаа юм.  Манай улс дотоодын халдвар илэрснээс хойш 12 дугаар сарын нэгнийг хүртэл хөл хорионы хатуу дэглэмд шилжсэн. Харин энэ дэглэмийг үргэлжлүүлэх эсэх талаар Эрүүл мэндийн  сайд Т.Мөнхсайхан ийнхүү ярьж байна.

“ Улаанбаатар хотын хувьд хоёр голомтоос эх үүсвэртэй ойрын болон хоёрдогч тохиолдлууд илэрч байна. Арванхоёрдугаар сараас хойш хөл хориог яах вэ гэдэг асуудал халдварын тархалт хэрхэн үргэлжлэхээс ихээхэн шалтгаална. Одоогийн байдлаар хатуу хөл хориог үргэлжлүүлэх, эсвэл цуцлах гэсэн шийдвэр гаргахад эрт  байна. Халдварын тархалтаас л хамаарна. Хэрвээ шинээр голомтууд гараад байвал хатуу хөл хорионы дэглэм үргэжлэхээс өөр аргагүй болно. Хэрвээ шинэ голомт нэмж бүртгэгдэхүй байвал хөл хорионы дэглэмээ дөрвөн үе шаттай авч хэрэгжүүлнэ гэж үзэж  байгаа” гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=