КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР ХЯТАДААС БИШ ИТАЛИАС ТАРХСАН УУ?


Шинэ төрлийн коронавирус буюу Covid-19 халдвар 2019 оны арванхоёрдугаар сарын сүүлээр Хятадын Ухань хотод бүртгэгдсэн хэмээн ДЭМБ албан ёсоор зарласан билээ.

Тэгвэл үүнээс гурван сарын өмнө 2019 оны есдүгээр сард Италийн хүн амын дунд уг халдвар тархсан байсныг тус улсын  Милан хот дахь Үндэсний хавдар судлалын хүрээлэнгийн судлаачид олж тогтоожээ.  Албан ёсны мэдээлэлд Италид анхны халдвар 2020 оны хоёрдугаар сарын 21-нд Миланы ойролцоох жижиг хотод илэрсэн гэж мэдээлж байсан ч халдвар үүнээс өмнө чимээгүй тархсан байжээ. Цар тахалд хамгийн их хохирол амссан Италийн Ломбарди мужид ханиад томуу өмнөх оныхоос илүү өргөн хүрээнд тархаж байсан нь сэжиг төрүүлж байсан юм.

Италийн эмч мэргэжилтнүүд 2019 оны есдүгээр сараас 2020 оны гуравдугаар сар хүртэл хугацаанд 959 сайн дурын хүнд уушгинд нь хорт хавдрын шинжилгээ хийсэн байна. Гэтэл эдгээр хүмүүсийн 11.6 хувьд шинэ covid-19-ийн эсрэг биет үүссэн байжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=