УИХ-ЫН ХҮНДЭТГЭЛИЙН ЧУУЛГАН БОЛНО


Монгол Улс байнгын ажиллагаатай парламенттай болсоноос хойш 30 жилийн хугацаа өнгөрч байна. Энэхүү 30 жилийн ойд зориулан УИХ маргааш 13.00 цагаас хүндэтгэлийн хуралдаан хийхээр болжээ. Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулганыг Төрийн ордны Их Монгол танхимд зохион байгуулах юм байна.


УИХ өнгөрсөн пүрэв гаригийн чуулганы хуралдаанаараа Н.Энхболд тэргүүтэй гишүүдийн санаачлан боловсруулсан УИХ-ын 30 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай тогтоолын төслийн хэлэлцсэн. Гэвч чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжээгүй учраас төслийг хууль санаачлагчид нь буцаасан юм.

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=