Сүүлийн өдрүүдэд ханиад томуу ихэсч байгаатай холбгдуулан,
мөн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд Улсын онцгой комиссоос
амны хаалт хэрэглэхийг сануулаад байгаа. Ялангуяа үйлчилгээний болон албан
байгууллага, нийтийн тээвэр, спорт арга хэмжээ, боловсролын байгууллагуудад
заавал амны хаалт зүүх, ариутгалын ажил хийх шаардлага тавьж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан амны хаалтгүй иргэдэд 50 мянган төгрөгийн
торгууль, амны хаалтгүй иргэнд үйлчилж байгаа байгууллагуудын үйл ажиллагааг
зогсоох, мөн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг Мэргэжлийн
хяналтын байгууллагаас мэдээллээ.
Амны хаалт зүүх шаардлага тавиагүй, гар угаах, зай барих
нөхцөлөөр хангаагүй аж ахуйн нэгжүүдийг хууль тогтоомжийн дагуу шат дараатай
хариуцлага тооцох юм байна. Мөн шинэ жилийн баяр тэмдэглэсэн болон тухайн үйл
ажиллагааг зохион байгуулж буй газарт давхар хариуцлага тооцно гэдгийг МХЕГ-аас
мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.