ХАЛДВАР АВСАН СУВИЛАГЧТАЙ ХАМТ БАЙСАН ЭМЧЭЭС ВИРУС ИЛЭРЛЭЭ


Өнөөдөр болсон ЭМЯ-ны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн халдвар авсан сувилагчтай хамт байсан таван эмчийн нэгээс коронавирусийн халдвар илэрчээ. Гэхдээ дээрх эмч сувилагч нар тусгаарлалтын хугацаанд байсан учир дотооддоо алдаагүй хэмээн ЭМЯ-наас онцоллоо. Ингэснээр Монгол Улсад Covid-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 374 болжээ. Үүнээс 317 нь эдгэрсэн бол 54 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д эмчлүүлж байна. 

ЭМЯ Covid-19 цар тахлын тархалтын талаар өдөр бүр мэдээлэл хийдэг байсан бол одоо зөвхөн Даваа, Лхагва, Баасан гаригт 11.00 цагаас мэдээлэл хийдэг болсон юм. Дашрамд дурдахад, Монгол Улсад Covid-19 халдвар бүртгэгдсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл эрүүл мэндийн салбарынхан 94593  хүнд шинжилгээ хийсэн бол нийт 32422  хүн тусгаарлагджээ. 


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=