ТУСГААРЛАЛТЫН 21 ХОНОГИЙГ БАГАСГАХГҮЙ



Тусгаарлалтын 21 хоногийг багасгахгүй байх шалтгааны талаар Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ. 

10.19-нд Сөүлээс ирсэн чартерын давтан шинжилгээнээс 4 хүнд Covid-19  19 дэх хоног дээрээ илэрсэн байна. Иймд тусгаарлалтын 21 хоногийг багасгах нь эрсдэл ихтэй гэж үзжээ. 

Халдвар тархах гурван том эрсдэл байгааг УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар олон нийтэд удаа дараа хэлж, маскаа зүүж, гараа байнга ариутгаж байхыг хэлсэн билээ. Хэрэв хил дотроо Covid-19 цар тахал алдаж, бусад 100 гаруй улс шиг хөл хорио тогтоогоогүй ч нөхцөл байдал хүндэрвэл халдварын хүрээг газар авахуулахгүй байх арга зам бол маск, хувийн сахилга бат, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг хэрэгжүүлэх юм.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=