ЦАГААННУУР, БОРШОО БООМТУУДЫГ ТҮР ХААХААР БОЛЛОО


Шадар сайд Я.Содбаатарын мэдээлснээр, Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас цар тахлаас урьдчилан сэргийлж, эрсдлийг бууруулах зорилгоор Цагааннуур, Боршоо боомтуудыг арваннэгдүгээр сарын 2-ноос 21 хоногийн хугацаатай түр хаах шийдвэр гаргажээ.  Манай  улстай хил залгаа байдаг ОХУ-ын бүс нутгуудад өвчлөл нэмэгдэж, дэлхий нийтэд цар тахлын хоёр дахь давалгаа эрчимтэй нэмэгдэж, хилээ хааж, онц байдал тогтоох нөхцөл байдал үүсээд байна. 


Хилийн дагуу байгаа бүс нутгуудын өвчлөлийн байдал хүндэрсэн бөгөөд сүүлийн өдрүүдэд улс хоорондын тээвэрт явж байгаа жолооч нараас коронавирусын тохиолдол илрэх байдал нэмэгдэх болжээ.  Одоогийн байдлаар улс хоорондын нийт 30 жолоочоос халдвар илрээд байгаа юм. Үүний хоёр нь Цагааннуурын боомтоор орж ирсэн хоёр орос жолоочоос коронавирусын халдвар илэрсэн ч хил дээрээс буцаасан байна.  Цагааннуур, Боршоо боомтоор өнөөдрийн байдлаар нефтийн бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа, малын тэжээлийн тээвэр явагддаг. Зөвхөн ачаа тээвэр нэвтэрдэг боомтын үйл ажиллагааг 21 хоног хаахаар боллоо. 21 хоногийн хугацаа дууссаны дараа тодорхой гарагт нефть оруулж ирэх зохицуулалтыг хийнэ. Боомтыг тодорхой хязгаарлалтын дор нээнэ. Замын-Үүд, Алтанбулаг, Гашуунсухайт, Шивээхүрэн зэрэг бусад боомт дээр карантины бүс нээх асуудлыг УОК-оос шийдвэрлэсэн. ААН-үүд ачаа бараагаа тухайн бүсээс татан авснаар наашаагаа орос жолооч нар Монгол руу нэвтрэхгүй байхаар зохицуулалт хийжээ. 


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=