САМАР ТҮҮХЭЭР ЯВААД СУРАГГҮЙ АЛГА БОЛЖЭЭ


Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн ам Ихэр толгой уулын зүүн аманд 5 хүн самар түүхээр яваад 2 хүн сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авчээ.  Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид, ар гэрийнхэн 10.31-ний өдрийн 02:30 цагаас эхлэн “Улиастайн-Ам” гэдэг газраас “Ихэр толгой” уулын зүүн ам гэдэг газар хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Одоогоор ямар нэгэн сураг гараагүй бөгөөд эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа юм. 


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=