КОРОНАВИРУСИЙН ЗАРДАЛД УЛСЫН НӨӨЦӨӨС 3,8 ТЭРБУМ ТӨГРӨГ ГАРГАХААР БОЛЛОО


Засгийн газрын ээлжит хуралдаанаар коронавирустай тэмцэж буй эмч, эмнэлэг, онцгой, цагдаа зэрэг байгууллагуудын ажилтнуудын зардалд зориулж 3,8 тэрбум төгрөгийг улсын нөөц сангаас гаргахаар болжээ.


Тодруулбал, ковид-19 цар тахалтай тэмцэх, тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж байгаа эмч, цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдал, мэргэжлийн хяналтын албан хаагч, байцаагч, “МИАТ” компанийн нисэх багийн гишүүдийн байрны зардал, Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хөвсгөл аймагт болсон байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн улмаас учирсан хохирлыг арилгах, сэргээн босгох, нийслэл хот, нэр бүхий аймгуудын Үндэсний аврах бригад, онцгой байдал, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагад ариутгал, халдваргүйтгэлийн автомашин, бусад техник хэрэгсэл, ариутгалын бодис нийлүүлэх, орон гэргүй болсон иргэдэд Улсын нөөцөөс гэр олгох, олгосон бараа, материалыг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах 3,8 тэрбум орчим төгрөгийг нөөц сангаас гаргахаар болсон байна. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=