НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРООНООС ГУРВАН УДАА МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ


Өнөөдөр өглөө улс орон даяар сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн 2020  оны ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагаа 07.00 цагт эхэлсэн. Нийслэлийн сонгуулийн хорооноос сонгуулийн ирц, явцын талаарх мэдээллийг өдрийн  12:00, 15:00, 19:00 цагуудаас хэсгийн хороо нэг бүрээс авч, тэрхүү тоон мэдээллийг нэгтгэн олон нийтэд мэдээлэх юм байна.


Орон нутгийн сонгуулийн сонгогчдын ирцийг босгогүй байхаар тогтсон. Тиймдээ ч санал хураах цагийг богиносгож, 20.00 цаг болгосон. Аймаг нийслэл, сум, дүүргийн сонгуулийн дүнг мэдээлэхдээ дэлгэцээр харуулахгүй. Учир нь, 8000 гаруй мандат дээр 17 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдөж байгаа учраас энэ бүх хувилбарыг дэлгэцээр харуулах техникийн боломжгүй гэдгийг СЕХ-ноос өчигдөр мэдээлсэн билээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=