Зөн билгийн тулаан шоуны ялагч Зайран Б.Эрдэнэсан хэд хэдэн удаа сонгуулийн дүнг зөгнөж байжээ. Түүний зөгнөлүүдээс сонирхуулахад 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг үр дүндээ хүрэхгүй, дахин сонгууль болно хэмээн зөгнөж, бодит байдал дээр Сонгуулийн дүн 50 хувьдаа хүрээгүй учраас дахин сонгууль болж байсан юм. Харин УИХ-ын сонгуулийг санаанд оромгүй сонирхолтой дүн гарна гэж зөгнөж байжээ. Зайран Б.Эрдэнэсан энэ удаад 2020 оны ИТХ-ын сонгуульд ялалт байгуулах намуудыг зөгнөсөн байна. Тэрээр эрх баригч МАН-ыг Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорноговь, Өвөрхангай, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Хөвсгөл, Дархан-Уул, Говь-Сүмбэр, Дорнод аймгуудад ялалт байгуулна гэжээ. Харин сөрөг хүчин болох Ардчилсан намыг Сүхбаатар, Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Архангай, Завхан, Ховд, Булган аймагт ялна гэж зөгнөжээ. Эрдэнэт хотод ялалт МАХН-ых болно гэсэн байна.
Хамгийн их өрсөлдөөн явагддаг Улаанбаатар хотод Багахангай, Баянгол, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул гэх 5 дүүрэгт Ардчилсан нам үнэмлэхүй ялж, МАН Сонгинохайрхан, Налайх, Багануур, Чингэлтэй дүүрэгт ялж ИТХ-д сөрөг хүчин болно гэж зөгнөжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.