ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН САНАЛ ХУРААХ ЦАГИЙГ БОГИНОСГОЛОО


Маргааш аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ)-ын 2020 оны ээлжит сонгууль болохтой холбогдуулан СЕХ-ноос мэдээлэл хийлээ. СЕХ-ны зүгээс бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэдгийг онцоллоо. 

Нийтдээ 2148 хэсгийн хороонд санал тоолох төхөөрөмж болон ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисууд хүргүүлсэн байна. 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр батлагдсан хуулиар орон нутгийн сонгуулийн сонгогчдын ирцийг босгогүй байхаар тогтсон учраас санал хураах цагийг богиносгож, 07.00-20.00 цаг болгожээ. Аймаг нийслэл, сум, дүүргийн сонгуулийн дүнг мэдээлэхдээ дэлгэцээр харуулах боломж тун ховор байна. Учир нь, 8000 гаруй мандат дээр 17 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдөж байгаа учраас энэ бүх хувилбарыг дэлгэцээр харуулах техникийн боломжгүй гэж СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран мэдэгдлээ. Сонгуулийн тухай хуульд зааснаар “Сонгуулийн дүнг аймаг, нийслэлийн сонгуулийн хороод өөрсдөө гаргаж баталгаажуулах” хуулийн заалттай. Гэхдээ СЕХ-ноос автоматжуулсан систем хэрэглэж байгаа учраас сонгуулийн дүнг шуурхай, ил тод дамжуулах юм байна. Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд есөн нам, нэг эвслээс болон бие даан нийт 17149 нэр дэвшигч бүртгүүлэн үнэмлэхээ авсан байна. 

“Өнөөдөр (2020.10.14) өглөөнөөс эхлэн саналын зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал хураалт эхэлсэн байна. Санал тоолох төхөөрөмжийн хувьд найдвартай. Хакердах ямар ч боломжгүй. Өчигдөр СЕХ-ноос туршилтын сонгууль явууллаа. Санал тоолох төхөөрөмж найдвартай, хакердах ямар ч боломжгүй. Энэ талаарх асуудлыг өчигдөр шууд нэвтрүүлгээр харуулсан. Зөөврийн саналын хайрцгаар дөрвөн субьектын саналыг авна. Сэлэнгэ аймагт хугацаат цэргийн албан хаагчдаас санал авах гэж байна гэсэн гомдол ирсэн. Бид үүнийг шалгаад шийдвэрлэсэн” гэж СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран ярилаа. 


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=