УИХ-ЫН ГИШҮҮН Н.НАРАНБААТАР ХУУЛЬ БУС СУРТАЛЧИЛГАА ХИЙСЭЭР БАЙНА


Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, гишүүдийг сонгох сонгуулийн сурталчилгааны хугацаа  2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 00 цагаар албан ёсоор өндөрлөсөн. Үүнээс хойш  нэр дэвшигчид ямарваа нэгэн байдлаар сонгуулийн сурталчилгаа хийх хуулиар хориглодог. Харин маргааш өглөө сонгуулийн санал хураалт 07-22 цагт санал хураалт болно.    

Гэтэл УИХ-ын гишүүн, Өмнөговь аймгийн МАН-ын дарга Н.Наранбаатар төрийн хуулийг уландаа гишгэж, өөрийн  нүүр номын хуудсаар дамжуулан сонгуулийн сурталчилгаа хийсээр байна.

Тэрээр өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Өмнөговь аймгаас сонгогдож, УИХ-ын гишүүн болсон ч  өнөөдрийг хүртэл аймгийнхаа МАН-ын даргын албыг давхар гүйцэтгэж байгаа. Өөрөөр хэлбэл, сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд  юм.  Уг хуулийн 47-5-2-д зааснаар, Сонгуулийн сурталчилгаа  явуулах эрх бүхий этгээд  зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно гээд тодоос тод заасан байна. Өмнөговь аймгийн МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар та  хууль бус сурталчилгаагаа зогсоож, төрийн хуулийг дээдлэх хэрэгтэй байна. 

 


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=
Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-14 13:18:51 IP : 103.80.211.165
зочин : Угаасаа өмнөговийн Засаг дарга байхдаа ч хууль зөрчдөг байсан нөхөр дөө