ТУСГААРЛАХ БАЙРАНД БАЙГАА ХОЁР ИРГЭН АРХИДАН СОГТУУРЧ, ТУСГААРЛАЛТЫН БҮСЭЭС ГАРЧЭЭ


Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан мэдээлэл хийлээ. Гадаадад байгаа иргэдийг агаар, төмөр зам, авто замаар татан авах ажиллагаанд цагдаагийн байгууллагаас хамгаалалт, зохицуулалтад давхардсан тоогоор 10828 албан хаагч ажиллажээ.  Гэвч тусгаарлалтанд байгаа иргэд хууль дүрэм баримтлахгүй байгаа талаар тэрээр өнөөдөр онцоллоо. УОК болон Шуурхай штабаас үр дүнтэй арга хэмжээ зохион байгуулсны ачаар иргэд тусгаарлах байр, хоол ундаа голох зэрэг асуудал зогссон ч тусгаарлалтын 21 хоногийн хугацааг 14 хоног болгох хүсэлт гаргах нэрийдлээр "Амар" зочид буудалд байсан иргэд эмч, албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй хаалгаа нээж, өрөө хоорондоо холхих зэрэг зөрчил гаргажээ. Мөн "Ворлд Монголиа" зочид буудалд Токиогоос ирсэн хоёр иргэн согтууруулах ундаа хэрэглэж, хамгаалалтын улаан бүсээс бууж ирсэн зөрчил гаргасан байна.  Эдгээр зөрчилд тусгаарлалтаас гарсны дараа зохих арга хэмжээ авах аж.  Иймд гадаадаас ирж буй иргэдийг  тусгаарлалтын дэглэмээ чанд баримталж, тусгаарлан ажиглах байранд байхдаа дүрэм журмаа сахихыг анхаарууллаа.

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=