ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН ДҮНГ ШУУД ДАМЖУУЛАХГҮЙ


Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуулийн дүн шиг шууд дамжуулах боломжгүй гэж Сонгуулий ерөнхий хорооноос мэдээллээ. Учир нь улсын хэмжээнд 17160 нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Энэ олон нэр дэвшигчийг нэг дэлгэцэнд багтааж үзүүлэхэд техникийн хувьд боломжгүй юм байна. Харин СЕХ өөрийн албан ёсны цахим хуудсаараа дүн нь бүрэн гарч дууссан аймгуудын сонгуулийн мэдээллийг оруулаад явах аж. Аймаг, аймгаар нь оруулах бөгөөд СЕХ-ны цахим хуудаст байх  "Сонгуулийн дүн" гэсэн цэс рүү орж, үр дүнгээ харах юм байна. СЕХ-ны тооцоолж байгаагаар, орон нутгийн сонгуулийн үр дүнг 06 цагаас өмнө бүрэн нэгтгэж, мэдээлэхээр төлөвлөж байгаа юм.  


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=